Сурагчдын дадал хэвшилд гарсан өөрчлөлтийн судалгааны тайлан

Зохиолч/ ОрчуулагчС.Хандсүрэн, Э.Ганбат, Д.Гансүх
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол төсөл
Хэвлэсэн он2018
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Тогтвортой хөгжлийн боловсрол  төслийг 2015 оноос эхлэн БСШУСЯ, БОАЖЯ яамтай хамтран хэрэгжүүлж байна.  ТХБ төсөл боловсролын сургалтын цөм хөтөлбөр бүрэн хэрэгжиж байгаа сургуулиудад ТХБ-ыг хэрэглээ болгох, сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуульд суурилсан орон нутгийн хөгжлийг дэмжих зэргээр нийтдээ 161 ЕБС-д хүрч ажиллажээ.  Төслийн хэрэгжилтийн хугацаанд  сурагчдын дадал хэвшилд гарсан өөрчлөлтийг төсөл хүрч ажилласан сургуулиудаас 12 сургуулийг сонгож сурагчдын дадал хэвшилд гарсан өөрчлөлтийг өөрсдийн болон хөндлөнгийн үнэлгээтэй харьцуулан судлах зорилгоор “Сурагчдын дадал хэвшилд гарсан өөрчлөлтийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. Судалгаанд Улаанбаатар хотын 8, Архангай аймгийн 2, Сэлэнгэ аймгийн 2 нийт 12 сургуулийн 2379 сурагч, 471 багш, 514 эцэг эх, 50 орон нутгийн удирдах ажилтан хамрагдав. Сурагчдын тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын  талаарх мэдлэгийн ерөнхий түвшин нь 2015 онд төсөл эхлэх үед 3.1 балл байсан бол  2018  онд 4.3 балл болж  өсжээ. (59.2%) байна. Багш нарын тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын  талаарх мэдлэг  2015 онд дундажаар 3.1 байсан бол 2018 онд  4,2 балл болж өсчээ. Багш нарын ТХ/НХ/ТХБ-ын талаар  мэдээлэл авдаг гол эх үүсвэр нь I) Радио телевиз II) ТХБ төсөл  III) багш нарт зориулсан  сургалтаас голчлон авдаг байна. Эцэг эхчүүдийн ТХ,НХ,ТХБ-ын талаар мэдлэгийг судалж үзэхэд нийт эцэг эхчүүдийн 72.3 хувь нь ТХ/НХ/ТХБ-ын талаар сайн, маш сайн мэдлэгтэй болж 2015 оноос сайн мэдлэгтэй эцэг эхийн эзлэх хувийн жин 25.5 хувиар өссөн байна.  Эцэг эхчүүдийн 51.1 хувь нь радио телевизээс анхны мэдээлэл, 32.5 хувь нь интернет мэдээллийн сайтаас, 32.2 хувь хүүхдүүдээсээ мэдээлэл авдаг аж.

ТХ-ын  хамрах хүрээнд тулгуурласан хялбаршуулсан асуултуудаар асуулга авч үзэхэд  2015 оныг 2018 онтой харьцуулахад хогоо ил задгай хаях, мод зүлэг тарьж ургуулах, ус болон цахилгаанаа хэмнэх асуудлуудын ахиц 20 хувиас дээш өөрчлөлттэй байна. Нийт судалгаанд хамрагдсан сурагчдын 28.2-36.4 хувь нь хог, угаадас үнсээ ил задгай үргэлж буюу хэзээ ч  хаядаггүй байсан бол 2018 онд 48.2- 48.4 хувь болж өөрчлөгдсөн.   “Үргэлж” гэсэн хариулт нь тухайн сурагчид бий болсон хэвшсэн дадал гэж үзэж   сурагчдын үргэлж гэсэн хариултыг сонгон судалж үзэхэд 2018 онд нийт сурагчдын 37.248.2 хувь нь хог, үнс угаадасаа  ил задгай хаяхгүй, 23.2-33.0 хувь нь мод зүлэг тарьж ургуулдаг, 27.2-40.6 хувь нь бусдын санаачилгыг дэмждэг, 16.7-25.2 хувь нь байгальд ээлтэй ажил өрнүүлдэг, 32.4-40.6  хувь нь хогоо ялгаж хаядаг, 29.6-38.7 хувь нь ТХБ-ын тухай уншиж судалдаг,  51.3-70.4 хувь нь ус, эрчим хүчээ хэмнэдэг дадлыг үргэлж хэвшүүлжээ. Сурагчдаас авсан санал асуулгаар хамгийн өндөр өөрчлөлтэй гарсан нь цахилгаан ба усаа үргэлж хэмнэдэг гэсэн дадлууд байв.

Сурагчдын дадлын өөрчлөлтөнд өгсөн багш нараар үнэлүүлэхэд багш нарын 19.9-21.6 хувь нь сурагчид хог, угаадас үнсээ ил задгай хаядаггүй, 31 хувь нь мод зүлэг тарьж ургуулдаг, 41.3 хувь нь бусдын санаачилгыг дэмждэг, 27.4 хувь нь хогоо ялгаж хаядаг болсон, 18.7 хувь нь ТХБ тухай уншиж судалдаг, 33.2-42.7 хувь нь  сургуулийнхаа эрчим хүч, усыг хэмнэдэг болсон гэж хариулсан байна. ТХ/ТХБ-ын талаарх хамгийн энгийн мэдлэгтэй хэн бүхний хийж чадах зүйлсийг  сурагчдаар болон эцэг эхээр үнэлүүлэн 2015 ба 2018 онд гарсан өөрчлөлтийг харахад  сурагчид I) усаа хэмнэх II) зурагтаа товчлуураар унтраах  III) цэнэглэгчээ залгуураас салгах, IY) хогоо ил задгай хаяхгүй байх, Y) гялгар уутны хэрэглээнээс татгалзаж байна. Эцэг эхчүүдийн  31.4 хувь  усаа аль болох хэмнэх, 30.8 хувь цэнэглэгчээ залгуураас салгах, 28 хувь  ил задгай хог хаяхгүй болсон 28.1-28 хувь, 28.1  хувь нь зурагтаа товчлуураар бүрэн унтраадаг  хэвшлийг шинээр бий болсон гэж үздэг аж.

Судалгаанд хамрагдсан сурагчдын 74.3 хувь, багш нарын 79.6 хувь, орон нутгийн удирдах ажилтаны 63.2 хувь нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хэрэгжилтийг 90 хувиас дээш   үнэлжээ. Нийт багш нарын  86 хувь нь багш нарыг чадавхжуулсан, 88.1 хувь нь сурагчдын хандлагыг өөрчилсөн, 87.1 хувь нь бүх төрлийн сургалтууд ТХ-ийн үзэл баримтлалд тулгуурлан явагддаг болсон, 88.9 хувь нь сургалтын арга барилаа өөрчилсөн гэсэн хариултуудыг өгчээ.  ТХБ-ын үзэл санаа, ойлголт, хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг байгаль орчин, эдийн засаг, нийгэм гэсэн тогтвортой хөгжлийн үндсэн гурван хүрээнд хамрагдах 14 асуултуудаар судалгаа авч үр дүнг нэгтгэн судлахад 2015 онд нийт судалгаанд хамрагдсан сурагчдын 58.6 хувь нь байгаль орчны талаарх ерөнхий ойлголтоо маш сайн, сайн гэж байсан бол 2018 онд 84.5 хувь болж даруй 25.9 хувиар, нийгмийн талаарх ойлголтоо  2015 онд 68.3 хувь маш сайн гэж байсан бол 2018 онд 85.9 хувь  болж даруй  17.6 хувь, эдийн засгийн  талаарх ойлголтуудаа 2015 онд 61.5 хувь нь  маш сайн, сайн гэж үзэж байсан бол, 2018 онд 86.5 хувь болж өмнөх үзүүлэлтээс 25 хувиар тус тус өсчээ.