Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн гарын авлага

Зохиолч/ ОрчуулагчЗ.Мөнхцэцэг, Ц.Балдандорж
Хэвлэсэн газарАдмон хэвлэлийн компани
Хэвлэсэн он2009
ISBN978-91-85321-72-8
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн усны түншлэл (цаашид ДУТ гэх) дэлхийн усны аюулгүй байдлын төлөө уриатай олон улсын сүлжээ байгууллага юм. ДУТ-ийн эрхэм зорилго бүх түвшинд усны нөөцийг тогтвортой хөгжүүлэх, зохицуулахад дэмжлэг үзүүлэхэд оршино. ДУТ 1996 онд усны нөөцийн нэгдсэн менежментийг (цаашид УННМ гэх) бэхжүүлэх, амьдралыг тэтгэгч экосистемийн тогтвортой байдлыг хөндөлгүйгээр эдийн засаг, нийгмийн сайн сайхныг дээд зэргээр тэгш хангахын тулд ус, газар, эдгээртэй холбогдох нөөцийн хамтын хөгжил, менежментийг хангахын тулд байгуулагдсан билээ.

ДУТ-ийн сүлжээ хөгжингүй болон хөгжиж байгаа орны усны нөөцийн менежментэд оролцогч төрийн байгууллага, нэгдсэн үндэстний агентлаг, хоёр болон олон талын хөгжлийн банк, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, хувийн байгууллагын өмнө нээлттэй байдаг. ДУТ-ийн талаар нэмэлт мэдээлэл болон Өөрчлөлтийн хурдасгах нь”, “Бодлого техникийн тухай товч” зэрэг гарын авлага, техникийн хорооноос гаргасан өгүүллэгүүд зэрэг материалыг www.gwpforum.org сайтаас авч болно. Мөн www.gwptoolbox. org хаягаар УННМ-ийн талаар арвин мэдээлэл авах боломжтой.

Сав газрын байгууллагын олон улсын сүлжээ (цаашид СБОУС гэх) 1994 байгуулагдсан бөгөөд гол, нуур, газрын доорхи усны ай сав дахь усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтийг дэмждэг олон улсын сүлжээ байгууллага юм. Тэрээр туршлага солилцоог нэмэгдүүлэх, хил дамнасан, үндэсний, орон нутгийн түвшний сав газрын менежментийг сайжруулах зохистой арга хэрэгсэл боловсруулахын тулд сав газрын менежмент хариуцсан байгууллага, Засгийн газрын агентлагуудыг холбож өгдөг. СБОУС нь Африк, Латин Америк, Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгист сав газрын байгууллагуудын бүс нутгийн сүлжээ байдлаар зохион байгуулагдсан байдаг. Түүнчлэн, Олон улсын хороодын сүлжээ, Хилийн усны сав газрын байгууллага, Европын холбооны усны тогтолцооны удирдамжийн хэрэгжилтийг хангагч Европын сав газрын байгууллагуудын сүлжээний бүлгийг удирддаг.

СБОУС дэлхий дахинд сав газрын байгууллагуудыг үүсгэн байгуулах, бэхжүүлэхэд туслах урт хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг удирддаг. СБОУС-ний үйл ажиллагаа, гишүүнчлэлийн талаар нэмэлт мэдээллийг www.inbo-news.org сайтаас авах боломжтой.