Онон голын сав газрын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгааны хураангуй

Зохиолч/ ОрчуулагчДэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Хэвлэсэн газарДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Хэвлэсэн он2010
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Хүн төрөлхтний сүйрэл авчирч болох байгаль орчны сөрөг өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол нь сүүлийн хагас зуун жилд дэлхийн бүх улс орны хамгийн их сэтгэл зовоосон асуудлууд болж, байгаль орчныг хамгаалах, нөөцийг зөв зохистой ашиглах шинэ арга зам, чиг хандлагыг эрэлхийлэн хэрэгжүүлж байна. Энэхүү менежментийн төлөвлөгөө нь Онон голын сав газрыг цогцоор нь авч үзэх бөгөөд холбогдох мэдээ мэдээллийг бүрдүүлэх, цаашдын хандлагыг урьдчилан тооцоолох зорилгоор ус, экологи-хууль эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, чадавхи, нийгэм эдийн засаг гэсэн 2 бүлгийн хүрээнд 18 чиглэлийн сэдэвчилсэн судалгааны ажлыг Усны судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөдөө аж, байгаль орчны эдийн засгийн судалгааны төв гүйцэтгэсэн.