Захиалагчаас ирүүлсэн журам, журмын төсөлд хийсэн шинжилгээний тайлан

Зохиолч/ ОрчуулагчН.Нэргүй, Ч.Нямгэрэл
Хэвлэсэн газарЭдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Хэвлэсэн он2020
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Энэхүү судалгааг “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл” L3594-MON-ийн санхүүжилтээр БШУЯ болон Нэрэндоогийн Нэргүй, Чойжилсүрэнгийн Нямгэрэл нарын бүрэлдэхүүнтэй судлаачдын багийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах тухай БШУ/29 ба БШУ/27 тоот гэрээ, түүнд хавсрагдсан БШУ-ны Сайдын 2020 оны А/145 тоот тушаалын хоёр ба гуравдугаар хавсралтыг тус тус үндэслэн гүйцэтгэв.

Сайдын тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан ажлын төлөвлөгөөний хоёр дахь хэсэгт тусгагдсан хоёрдахь бүтээгдэхүүн болох сургалтын байгууллага, багш, сурагчийн сурлагын амжилтын үнэлгээний чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмууд болон зарим шинэчлэн боловсруулсан төсөлд хийсэн шинжилгээний үр дүн, санал зөвлөмж бүхий судалгааны энэхүү тайланг гэрээнд заасан хугацаанд багтаан захиалагч талд хүлээлгэж өгөв.