Байгаль орчны салбарын жендэрийн стратеги 2014-2030

Зохиолч/ ОрчуулагчБайгаль орчин, ногоон хөгжлийн яам
Хэвлэсэн газарБОНХЯ
Хэвлэсэн он2014
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын байгаль орчны салбарын жендэрийн стратеги нь үндэсний болон олон улсын түвшинд зөвшөөрөгдөн батлагдсан дараах эрх зүй, бодлогын хүрээ болон баримтын судалгаанд үндэслэсэн болно. Үүнд: Рио де Жанейрод хуралдсан дээд хэмжээний уулзалтын (Rio+20) “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичигт тогтвортой хөгжлийг дэмжих ажилд улс орнуудын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг шинэчлэн баталж, улмаар жендэрийн тэгш оролцоог урамшуулан дэмжихийг уриалжээ. Энэ баримт бичигт байгалийн нөөцийн доройтол ба цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд жендэрийн тэгш оролцоог ханган, эмэгтэйчүүдийг [ногоон] эдийн засагт бүрэн оролцуулан, нөөцийг зохистой хуваарилах замаар тогтвортой хөгжлийн үндэсний чадавхийг дээшлүүлэх шаардлагатайг заажээ.

Биологийн олон янз байдлын тухай конвенци (CBD)-д жендэрийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжиж, конвенцийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ Айчи-гийн зорилтууд, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах, хөгжүүлэх стратеги, үйл ажиллагааны хөтөлбөрт (2011-2020) жендэрийн асуудлыг тодорхой тусгах чиглэл өгөгджээ. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенци (UNCCD)-д хөдөөгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэн байгалийн нөөцийн ашиглалт хамгаалалтыг сайжруулан, эко системийн үйлчилгээг дэмжиж, тэгш оролцоог ханган улмаар технологи дамжуулах ур чадвар, чадавхийг дээшлүүлэх шаардлагатай гэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын конвенци (UN FCCC)-д жендэрийн тэгш байдалд чиглэсэн системтэй сургалт зохион байгуулж, түншлэлийг хөхүүлэн дэмжихийг уриалжээ.