Зорилт 8.1 Үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн нэг хүнд ногдох эдийн засгийн өсөлтийг хангаж, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад жилийн ДНБ-ий өсөлтийг 7 хувьд байлгах
Зорилт 8.2 Эдийн засгийг төрөлжилт, технологийн шинэчлэл, инновациар дамжуулан, түүний дотор өндөр өртөг шингэсэн, ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудад голлон анхаарч эдийн засгийн бүтээмжийн өндөр түвшинд хүрэх
Зорилт 8.3 Бүтээмжтэй үйл ажиллагаа, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдал, инновацийг дэмждэг хөгжлийн чиг баримжаатай бодлогыг хөхүүлэн дэмжиж, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар бичил, жижиг, дунд бизнесийг албан ёсны болгож, тэдгээрийн өсөлтийг дэмжих
Зорилт 8.4 2030 он гэхэд хөгжингүй орнуудын хошуучлан тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хөтөлбөрт нийцүүлэн байгаль орчны доройтлоос эдийн засгийн өсөлтийг ялгаатай авч үзэх гэсэн хүчин чармайлт, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр дэлхийн баялгийн үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх
Зорилт 8.5 2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүн, түүний дотор залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлж, адил үнэ цэнэтэй ажилд адилхан цалин хөлс олгох
Зорилт 8.6 2020 он гэхэд ажил эрхэлдэггүй, боловсрол эсвэл сургалтад хамрагдаагүй залуучуудын эзлэх хувийг үлэмж хэмжээгээр бууруулах
Зорилт 8.7 Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгахад чиглэлээр шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч, албадан хөдөлмөр хийлгэх явдлыг арилгаж, бүх хэлбэрийн хүүхдийн хөдөлмөр, түүний дотор хүүхдийг цэрэг болгон элсүүлэх, ашиглах явдлыг 2025 он гэхэд эцэс болгох
Зорилт 8.8 Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүх ажил хөдөлмөр эрхлэгчид, түүний дотор улирлын түр ажилтан, ялангуяа улирлын түр эмэгтэй ажилтан, аюултай хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудад аюулгүй, найдвартай ажиллах орчныг бий болгох
Зорилт 8.9 2030 он гэхэд ажлын байр бий болгож, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг дэмждэг тогтвортой аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
Зорилт 8.10 Хүн бүрд банк, даатгал, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хүргэж өргөжүүлэх, түүнийг дэмжих дотоодын санхүүгийн институтийн чадавхыг бэхжүүлэх
Зорилт 8.a Нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх худалдааны холбогдолтой техникийн туслалцааны сайжруулсан нэгдсэн хүрээ/бүтцээр дамжуулан хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад үзүүлэх Худалдааны тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх
Зорилт 8.b 2020 он гэхэд залуучуудын ажил эрхлэлтийн дэлхийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж, ОУХБ-ын Ажил хөдөлмөрийн дэлхийн гэрээ хэрэгжүүлэх