Зорилго 16. Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий болгох

Зорилт 16.1 Хүчирхийллийн бүх хэлбэр, нас баралтын холбогдолтой түвшинг үлэмж хэмжээгээр бууруулах

Зорилт 16.2 Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох устгах

Зорилт 16.3 Олон улсын болон үндэсний түвшинд хууль ёсыг хөхүүлэн дэмжих, хүн бүрийг хуулиар хамгаалуулах тэгш боломжоор хангах

Зорилт 16.4 2030 он гэхэд санхүүгийн болон галт зэвсгийн хууль бус урсгалыг үлэмж хэмжээгээр багасгаж, хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох, нөхөн төлөх ажлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэх

Зорилт 16.5 Авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах

Зорилт 16.6 Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх

Зорилт 16.7 Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох

Зорилт 16.8 Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах

Зорилт 16.9 2030 он гэхэд хүн бүрт албан ёсны үнэмлэх, түүний дотор төрсний гэрчилгээ олгох

Зорилт 16.10 Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах

Зорилт 16.a Хүчирхийллээс сэргийлэх, терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор бүх түвшинд, ялангуяа хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан үндэсний холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах

Зорилт 16.b Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөхүүлэн дэмжиж, мөрдүүлэх