Зорилго 6. Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах

Зорилт 6.1 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах

Зорилт 6.2 2030 он гэхэд хүн бүрийг тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамруулж, охид, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг онцгойлон анхааран үзэж ил задгай биеэ засах явдлыг зогсоох

Зорилт 6.3 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир ус хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг [x] хувиар нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах

Зорилт 6.4 2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээний үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, усны хомсдолоос гаргах үүднээс цэвэр усны тогтвортой олборлолт, хангамжийг хангаж, усны хомсдолоос өртсөн хүн амын тоог үлэмж хэмжээгээр бууруулах

Зорилт 6.5 2030 он гэхэд тохиромжтой гэж үзвэл хил дамнасан хамтын ажиллагаагаар дамжуулан бүх түвшинд усны нөөцийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх

Зорилт 6.6 2020 он гэхэд устай холбоотой экосистем, түүний дотор уул, ой, намагшсан газар, гол мөрөн, уст давхарга, нуурыг хамгаалах, сэргээх

Зорилт 6.a 2030 он гэхэд ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа, хөтөлбөр, түүний дотор ус хураах, цэвэршүүлэх, усны үр ашиг, бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах технологийн чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлдэг олон улсын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх

Зорилт 6.b Усны болон ариун цэврийн байгууламжийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн хамт олны оролцоог дэмжих, бэхжүүлэх