Зорилго 2. Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих

Зорилт 2.1 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах

Зорилт 2.2 2025 он гэхэд 5 хүртэлх насны өсөлтийн хоцролттой, туранхай хүүхдийн талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн зорилтуудад хүрэх замаар хоол тэжээлийн дутлын бүх хэлбэрийг арилгаж, өсвөр насны охид, жирэмсэн болон хүүхдээ хөхөөрөө хооллож буй эмэгтэйчүүд, өндөр настайчуудын хоол тэжээлийн хэрэгцээг 2030 он гэхэд хангах

Зорилт 2.3 Нэмүү өртөг шингээх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтийг бий болгох үүднээс газар, үр ашигтай бусад баялаг, мэдээлэл мэдлэг, санхүүгийн үйлчилгээ, зах зээл, нөөц боломжийг ашиглах эрх тэгш, баталгаатай боломжийг бүрдүүлэх замаар жижиг хэмжээний хүнсний үйлдвэрлэгчид, ялангуяа нутгийн иргэд, гэр бүлийн фермерийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасны аж ахуй эрхлэгчдийн хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг 2030 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэх

Зорилт 2.4 2030 он гэхэд хүнс үйлдвэрлэлийн тогтвортой системийг бий болгож, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрийг хангаж чадах, цаг уурын өөрчлөлт, эрс тэс цаг агаар, ган зуд, үер, бусад гамшигт үзэгдэлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, газар хөрсний чанарыг тасралтгүй сайжруулах хөдөө аж ахуйн уян хатан арга туршлагыг нэвтрүүлэх

Зорилт 2.5 2030 он гэхэд олон улс, бүс нутаг, үндэсний түвшний зохистой удирдлага, зохион байгуулалттай, олон төрлийн үр, ургамлын сантай банкаар дамжуулан үр, тариалах ургамал, фермерийн болон гэрийн тэжээвэр амьтан, тэдгээртэй холбоотой зэрлэг ан амьтдын генетикийн олон янз байдлыг хадгалж, олон улсын хэмжээнд тохиролцсоны дагуу генетикийн нөөц баялаг, уламжлалт холбогдох мэдлэгийг ашигласнаар гарах үр шимийг хүртэх, эрх тэгш, шударга зарчмаар солилцох нөхцөлийг бүрдүүлэх

Зорилт 2.a Хөгжиж буй орнуудад, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн бүтээмжийн чадамжийг сайжруулах үүднээс хөдөөгийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн судалгаа, хөдөө аж ахуйг өргөжүүлэх үйлчилгээ, технологийн хөгжил, ургамал болон малын гений банкны салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Зорилт 2.b Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бий болсон эрх үүргийн дагуу хөдөө аж ахуйн экспортын татаас, түүнтэй адил экспортын арга хэмжээний бүх хэлбэрийг нэгэн зэрэг халах замаар дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд байгаа худалдааны хязгаарлалт, гажуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг засах

Зорилт 2.c Хүнсний үнэ хэт ихээр хэлбэлзэх байдлыг хязгаарлах үүднээс зах зээлийн мэдээлэл, түүний дотор хүнсний нөөцийн мэдээллийг шуурхай авах ажлыг хөнгөвчлөх, хүнсний бүтээгдэхүүний зах зээл, түүний үүсмэл хэрэгслийг зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах