“Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ын өөрийн үнэлгээний хяналтын хуудаст жендэрийн шинжилгээ хийсэн судалгааны тайлан

Зохиолч/ ОрчуулагчЯ.Шийлэгмаа, М.Итгэл
Хэвлэсэн газарТогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл
Хэвлэсэн он2023
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Энэхүү судалгааг ТХБ-II төслийн хүрээнд загвар 30 сургуульд “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг туршин хэрэгжүүлж байгаа тул “СБААХ”-ын гарын авлага дахь өөрийн үнэлгээний хуудас, ялангуяа засаглал; хүнийн нөөцийн чадавх; сургалтын хөтөлбөр, суралцахуй, багшлахуй; сургууль ба сургалтын орчин; түншлэл; жижиг төсөл; сургуулийн ногоон худалдан авалт зэргийг үнэлэх хяналтын хуудаст жендэрийн үндсэн бөгөөд хэвшмэл ойлголт, хэм хэмжээ, үүрэг, тэгш байдал, жендэрийн ялгаатай үнэлэмж, ялгаварлан гадуурхал, жендэрт суурилсан хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлогыг тусгасан байдалд шинжилгээ хийж, санал дүгнэлт боловсуулах гэрээний дагуу хамтран ажиллав. МУБИС-ийн судлаачдын баг “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ын өөрийн үнэлгээний хяналтын хуудаст суурь судалгааг хийж, жендэрийн шинжилгээ хийсэн судалгааны тайланг дараах байдлаар боловсруулав.