Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл судалгааны хураангуй

Зохиолч/ Орчуулагч"Хүн төвтэй байгаль хамгаалал" ТББ
Хэвлэсэн газарШвейцарийн Хөгжлийн Агентлаг
Хэвлэсэн он2016
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ (цаашид Зөвлөх гэх) хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тогтвортой хөгжил (ТХ), ногоон хөгжил (НХ)-ийг таниулан сурталчлах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилгын хүрээнд дараах 3 багц ажлыг гүйцэтгэхээр Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хүрээнд (цаашид Захиалагч гэх) 2015 оны 9 дүгээр сард гэрээ байгуулсан:

  1. ТХ/НХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх (цаашид олон нийтийн судалгаа гэх);
  2. Хэвлэл мэдээллийн салбарын ТХ/НХ-ийн талаархи ойлголт, хандлага, чадавхи, нөөц бололцоо, салбарын давуу ба сул талыг тодорхойлох суурь судалгааг хийх (цаашид ХМХ-н судалгаа гэх);
  3. Дээрх 2 судалгааны үр дүнд үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар ТХБ/ТХ/НХийг таниулан сурталчлах стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах (цаашид стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө гэх).

1-р багц ажлын даалгаврын хүрээнд төслийн удирдах нэгжээс (Тогтвортой Хөгжлийн Боловсрол төсөл) өгсөн нэмэлт даалгаврын дагуу ТХ/НХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, дадал зуршил, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх болгон өөрчилсөн. Энэхүү эцсийн тайланд дээрх 3 багц ажлын үйл явцыг бүхэлд нь тайлагнасан болно.