Монголын тогтвортой хөгжлийн хөтөлбөр: Ахиц, дэвшил, бэрхшээл, хэтийн зорилго

Зохиолч/ ОрчуулагчБ.Хулдорж, М.Бум-Аюуш, Ш,Дагва, Д.Мягмар, Д.Шомбодон, Н.Батсуурь, Ц.Банзрагч
Хэвлэсэн газарНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Хэвлэсэн он2012
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Монгол амьдралын уламжлалт хэв загвар нь байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Тийм болохоор монгол сэтгэхүй ч хүрээлэн буй орчинтойгоо нөхцөлдөж хөгждөг жамтай. Монголчууд Рио де Жанейро хотноо 1992 онд хуралдсан дээд хэмжээний чуулганы тунхаглалыг сэтгэлдээ маш ойрхон хүлээн авч Монгол улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үйлсэд өндөр идэвхи чармайлттайгаар оролцсон юм. Энэ учир шалтгаанаар Монгол улс 20 дугаар зуундаа багтааж 21 дүгээр зууны хөгжлийн хөтөлбөрөө үндэснийхээ болон орон нутгийн түвшинд өргөн олон түмний оролцоотойгоор, доороос нь дээш нь төлөвлөх зарчмыг удирдлага болгон боловсруулж, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. "Монгол улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол ирэх зуунд эрх чөлөөтэй, чинээлэг амьдрах монгол үндэстний чин эрмэлзэл төдийгүй сайхан амьдралын төлөө Засгийн газар ард иргэдтэй хамтарч ажиллах зорилтыг тодорхойлсон" юм.