СӨБ ба БДБ-ын багш, удирдах ажилтны хөгжлийн бодлого, урт ба дунд хугацааны төлөвлөгөө болон зарим судалгааны зөвлөмжид хийсэн кластер анализын тайлан

Зохиолч/ ОрчуулагчН.Нэргүй, Ч.Нямгэрэл
Хэвлэсэн газарЭдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Хэвлэсэн он2020
Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА

Энэхүү судалгааг “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл” L3594-MON”-ийн санхүүжилтээр БШУЯ болон Нэрэндоогийн Нэргүй, Чойжилсүрэнгийн Нямгэрэл нарын бүрэлдэхүүнтэй судлаачдын багийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах тухай БШУ/29 ба БШУ/27 тоот гэрээ, түүнд хавсрагдсан БШУ-ны Сайдын 2020 оны А/145 тоот тушаалын хоёр ба гуравдугаар хавсралтыг тус тус үндэслэн гүйцэтгэв.

Сайдын тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан ажлын төлөвлөгөөний нэг дэх хэсэгт тусгагдсан эхний бүтэгдэхүүн болох “СӨБ ба БДБ-ын багш, удирдах ажилтны хөгжлийн бодлого, урт ба дунд хугацааны төлөвлөгөө болон зарим судалгааны зөвлөмжид хийсэн кластер анализын тайлан”-г дараах хэлбэрээр холбогдох Excel файлуудын хамт гэрээнд заасан хугацаанд багтаан захиалагч талд хүлээлгэж өгөв.