ТХБ-ын цөм үзэл баримтлал нь сав, шим ертөнцийн нөөц баялаг, үнэт зүйлийг хувь хүн, бүлэг, улс үндэстэн зөвхөн ашиг олох, хөлжих өрөөсгөл зорилгоор бус, харин эдгээр баялаг, үнэт зүйл хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн үндсийн үндэс болдог тул туйлын ээлтэй хандах, хэвийн төрх байдлыг хадгалах, нөгөө талаас ирээдүй хойч үеийнхний хэрэгцээг хангах зорилготой билээ.
Судалгааны зорилго
Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн гол үзүүлэлтүүдийн суурь түвшинг тогтоох, баримтжуулах, хэрэгжүүлж буй төслийн суурь судалгааны мэдээлэл цуглуулж сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлыг тодорхойлж, гарааны нөхцлийг тайлагнахад чиглэнэ.
Судалгааны зорилт:
- Санхүүжүүлэгч байгууллагын зүгээс хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээтэй танилцах, хоёрдогч баримт бичгийн дүн шинжилгээ хийх
- Төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үндэсний, орон нутгийн нэгжийн түвшний оролцогчдод зориулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарах зүйлс, үйл ажиллагааны чиглэлийг тогтоосон дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах
- Төслийн зорилтот болон хяналтын ЕБС-ийн удирдлага, багш, сурагчдаас асуумжийн аргыг ашиглан мэдээлэл цуглуулах
- ТХБ-II төслийн хүрээнд ТХБ-ын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох
- Эцэг эхчүүдээс өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох асуумжаар мэдээлэл цуглуулах
- ИНБ-ын төлөөлөл болон ТЗЗҮБ, ТЗЗБ-ийн гишүүдээс ганцаарчилсан сурвалжлагын аргаар чанарын мэдээлэл цуглуулах
- ТХБ-II төслийн суурь судалгааны тайлан бичих, санал дүгнэлт боловсруулах.
- Төслийн гүйцэтгэлийг дунд хугацаанд болон гурван жилийн дараа төсөл дуусахад харьцуулан хэмжиж(үр дүн, үр ашгийг) болохуйц суурь мэдээллийн баазыг бий болгох
- ТХБ-II төслийн суурь судалгааны мэдээллийн сан үүсгэх, тайлан бичих, санал дүгнэлт боловсруулах.
Судалгааг 2020 оны 12-р сарын 14-нөөс 2021 оны 01-р сарын 15-ны хооронд Улаанбаатар хотын 2 дүүргийн 6 сургууль, 6 аймгийн 28 сургуулийн гол оролцогч талууд болох сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагч, нийгмийн ажилтан, төрийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн төлөөлөл, техникийн зөвлөн зохицуулах багийн төлөөлөл болох хүмүүсээс асуулга ба ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулна.