БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

2023-01-26

Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн (БСҮХ)-ийн эрдэмтэн судлаачид 2015-2017 онд хэрэгжүүлсэн “ТХБ-I” төслийн хүрээнд ТХБ-ын үзэл санааг ЕБС-уудын сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх, багш, сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан.

Монгол улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ-ны хооронд байгуулсан 2020 оны 81064206 тоот гэрээ, БСШУС-ын сайдын 2020 оны “Төслийн хэрэгжилтийн тухай” А/168 тоот тушаалаар БСҮХ нь “ТХБ-II” төслийн түшиц байгууллагаар томилогдож, төслийн үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

ТХБ-II төсөл нь Монгол Улсад ТХБ-ын үзэл санаа, үйл хэргийг үндэсний, орон нутгийн, нэгж байгууллагын түвшинд тогтвортой үргэлжлүүлэх бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлэхээр зорьж байна. Уг зорилгын хүрээнд төслийн удирдах зөвлөлийн хурлаар боловсрол, байгаль орчин, хяналт-шинжилгээ үнэлгээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай олон талт ажиллагааг өрнүүлж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Иймд төслийн түшиц байгууллага болохынхоо хувь БСҮХ нь Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

ТХБ-ын хүрээнд хийсэн ажил, гарсан үр дүн

  1. ТХБ-ын үзэл баримтлал туссан байдал: Баримт бичгийн шинжилгээ (Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй холбоотой баримт бичгийн хүрээнд)

МУ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар (2020) тодорхойлсон урт, дунд, богино хугацааны, холбогдох эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгүүд, боловсролын салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй сонгож авсан хууль, дүрэм журам зэрэг боловсрол, сургалтын үндсэн баримт бичгүүдэд ТХБ-ын үзэл баримтлал, арга хандлага тусгагдсан байдлыг илрүүлэх үндсэн 3 шалгуур, тус бүрд нь 2-4, нийт 9 үзүүлэлтийг тогтоон, шинжилгээ хийв. Энэхүү шинжилгээгээр бодлогын баримт бичгүүд болон зарим эрх зүйн акт нь хоорондоо уялдаа холбоо бүхий боловсруулагдсан сайн талтай хэдий ч боловсролын салбарын дунд хугацааны бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдэд суурилан цаашид гаргах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, сайжруулах ажил хийгдэх шаардлагатай байгаа, ялангуяа боловсролын багц хуулийн шинэчлэл хийгдэж буйтай холбоотой нарийвчилсан болон шинэ зохицуулалтыг тусгах шаардлага байгааг тодорхойлж, зарим зөвлөмж, арга замыг санал болгосон.

  1. ТХБ-II төслийн суурь судалгаа, төслийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн байдал

ЕБС-ийн сурагчдын ТХБ-ын үндсэн мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлийг эзэмшсэн байдлыг илрүүлж, цаашид сургалтын хөтөлбөр, сургуулийн үйл ажиллагаанд баяжуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох зорилготой төслийн суурь судалгааны багт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллав. Судалгааны агуулгын бүтэцчилсэн хүрээг боловсруулах, шийдэх асуудлыг тодорхойлох, сорилын жишиг даалгавар боловсруулах гэх мэт судалгааны бэлтгэл хангах, арга хэрэгсэл боловсруулах, мэдээлэл цуглуулах, тайлан бичих явцад арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд судалгааны тайланд 2 удаагийн санал, дүгнэлт өгсөн байна.

Энэхүү төслийн суурь судалгаа нь ТХБ-II төслийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойлох, судалгааны тоон болон чанарын өгөгдлүүдийг ашиглан төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх мэдээллийн үндсэн бааз бий болсон.

  1. ЕБС-ийн шинэ сургалтын хөтөлбөр боловсруулахад ТХБ-ын үзэл баримтлал, арга зүйг тусган хэрэгжүүлэх” зөвлөмж

Бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлал боловсруулах, онол арга зүйн үндсэн санааг дэвшүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах болон хэрэгжүүлэх, үнэлэх хүний нөөцийг чадавхжуулах сургалтын модулийн бүтцийг боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхийг санал болгосон.  Үүнд:

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах хүний нөөцийг чадавхжуулах сургалтын модуль

  • Модуль 1. Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал
  • Модуль 2. Сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт/шинэчлэл
  • Модуль 3. Сургалтын хөтөлбөрийн дизайн
  • Модуль 4. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг чадавхжуулах сургалтын модуль

  • Модуль 5. Боловсролын тогтолцооны менежмент
  • Модуль 6. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг чадавхжуулах
  • Модуль 7. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц

Сургалтын хөтөлбөрийг үнэлэх хүний нөөцийг чадавхжуулах сургалтын модуль

  • Модуль 8. Сургалтын хөтөлбөрийн ба суралцагчийн үнэлгээ

https://www.mier.mn/