Зорилт 15.1 2020 гэхэд олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн хуурай газрын болон далайгаас хол цэнгэг усны экосистем, түүний үйлчилгээ, ялангуяа ой, намагшсан газар, уулархаг болон хуурай газрыг хамгаалах, сэргээх, тэдгээрийг тогтвортой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх
Зорилт 15.2 2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, цөлжилтийг зогсоох, муудсан ойг сэргээх, ойжуулах, моджуулах ажлыг олон улсын түвшинд [x] хувиар нэмэгдүүлэх
Зорилт 15.3 2020 гэхэд цөлжилттэй тэмцэх, эвдэрч, талхлагдсан газар, хөрс, түүний дотор цөлжилт, ган, үерийн улмаас доройтсон газрыг сэргээх, газрын доройтлыг саармагжуулсан ертөнцийг бий болгохыг эрмэлзэх
Зорилт 15.4 2030 он гэхэд тогтвортой хөгжилд нэн шаардлагатай үр ашгийг бий болгох уулархаг газрын экосистемийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уулархаг газрын экосистем, түүний дотор экосистемийн био олон янз байдлыг хамгаалах
Зорилт 15.5 Биологийн төрөл зүйлийн амьдардаг газар орны доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах
Зорилт 15.6 Генетикийн нөөц баялгийг ашигласнаас хүртэж буй үр ашгийг шударга, тэгш хуваалцах, энэ төрлийн нөөц баялгийг зохистой ашиглах явдлыг дэмжих
Зорилт 15.7 Ургамлын болон амьтны аймгийн хамгаалагдсан төрөл зүйлийг хулгайгаар агнах, хууль бусаар наймаалах явдлыг зогсоох, зэрлэг амьтан, ургамлын хууль бус бүтээгдэхүүнүүдийг эрэлт, нийлүүлэлтийг шийдэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах
Зорилт 15.8 2020 он гэхэд өөр гарагийн үржихүйц төрөл зүйлийг нутагшуулахаас сэргийлэх, тэдгээрийн хуурай газар болон усны экосистемд нөлөөлж буй нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах, зонхилж буй төрөл зүйлийг хянах, устгах арга хэмжээ авах
Зорилт 15.9 2020 он гэхэд экосистем, биологийн олон янз байдлын ач холбогдлыг үндэсний болон орон нутгийн төлөвлөлт, хөгжлийн бодлого боловсруулалт, ядуурлыг бууруулах стратегид тусгах
Зорилт 15.a Биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах үүднээс бүх төрлийн эх үүсвэрээс санхүү хөрөнгө бүрдүүлэх, түүний хэмжээг нь ихээхэн нэмэгдүүлэх
Зорилт 15.b Тогтвортой ойн менежментийг санхүүжүүлэх зорилгоор бүх түвшинд, бүх төрлийн эх үүсвэрээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө бүрдүүлэх, энэ төрлийн менежмент, түүний дотор ойг хамгаалах, ойжуулах менежментийг хөгжүүлэх үүднээс хөгжиж буй орнуудад түлхэц болохуйц урамшуулал олгох
Зорилт 15.c Тогтвортой амьжиргааны нөөц боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хамгаалагдсан төрөл зүйлийг хууль бусаар агнах, арилжих ажиллагаатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжсэн олон улсын туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх