Зорилт 13.1 Улс орнуудад тулгарч буй цаг ууртай холбоотой аюул осол, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх
Зорилт 13.2 Цаг уурын өөрчлөлтийн талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд тусгах
Зорилт 13.3 Цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах
Зорилт 13.a эрсдлийг бууруулах үндсэн арга хэмжээ болон түүний хэрэгжилтийн талаарх ил тод байдлын хүрээнд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах, Ногоон цаг уурын сангийн үйл ажиллагааг тус санд хуримтлагдсан хөрөнгийг ашиглан аль болох хурдан бүрэн эхлүүлэх зорилгоор бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилтын үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг хэрэгжүүлэхээр хүлээсэн хөгжингүй улс орнуудын үүрэг амлалтыг биелүүлэх
Зорилт 13.b Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч нэн буурай хөгжилтэй улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх чадавхыг нэмэгдүүлэх механизмыг хөхүүлэн дэмжих