“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТББ

2023-01-26

“Амгалан дэлхий” ТББ нь байгаль орчин, боловсролын салбарт тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа гүйцэтгэх, ТХБ-ын үзэл санаа, үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, иргэд, олон нийтэд хандсан нөлөөллийн сайн дурын ажил зохион байгуулах замаар Монгол улсын тогвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго бүхий нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь төслийн түшиц байгууллага БСҮХ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “ТХБ-II” төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ТЗЗҮБ-ийн гишүүн байгууллагаар хамтран ажиллаж байна. ТХБ-ын ойлголт мэдлэг, арга хандлагын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэхэд сэтгүүлзүйн талаас дэмжин туслах, сэтгүүлчдээ чадавхжуулах чиглэлээр ажиллах нь бидний нэн тэргүүний зорилго бөгөөд манай байгууллага “ТХБ-II” төсөл ба хэвлэл мэдээллийн салбарын холбогч гүүр болон ажиллаж байна.

ТХБ-ын хүрээнд гүйцэтгэсэн ажил, гарсан үр дүн

Тогтвортой хөгжлийн түншлэл “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн Д.Даваадулам нь ТХБ-II төслийн ТЗЗҮБ-ийн гишүүнээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд төслийн улирал тутмын цахим сонинг эрхлэн гаргах, төслийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зэрэг үүрэг хүлээж ажиллаж байна.

Тус байгууллага нь 2022 оны 01 сард байгуулсан “Тогтвортой хөгжлийг төлөө” сэтгүүлчдийн клубээрээ дамжуулан ТХБ-2 төслийн хүрээнд хийж буй томоохон үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ төслийн гишүүн бусад байгууллагуудтай хамтран сэтгүүлчиддээ ТХБ-ын үзэл санаа, арга хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Ингэснээр ТХБ-ын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, ТХ, ТХБ-д уриалах, санал санаачлага өрнүүлэгч, үйлдэл хийгчийг сурталчлан таниулах,  идэвхжүүлэх, санаа сэдэл үүсгэх, өрнүүлэх зэрэгт тодорхой үр дүн гарна гэж  үзэж байна.