Онон голын сав газар дахь байгаль орчин, тогтвортой хoгжил

Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
Хэнтийн нуруунаас эх авдаг Онон, Балж болон түүний олон цутгал голууд Оросын Холбооны Улсын нутгаар урсах Ингэдэй, Шилка голтой нийлэн улмаар Амар мөрний эх болдог. Харин Хэрлэн гол Дорнод хээрээр дамжин БНХАУ-ын нутагт Далай нуурт цутгаад цааш Амар мөрнийг усаар тэтгэдэг. Ийнхүү манай орноос эх аван урсдаг гол мөрөн дэлхийн бөмбөрцөгийн умард хагасын бүс нутагт цэнгэг усны томоохон сүлжээнд чухал байр суурь эзэлдэг тул энэ ай савыг цэвэр ариун байлгах, биологийн олон янз байдлыг тэтгэн хамгаалах нь хүн төрөлхтний өмнө Монголчуудын хүлээх хариуцлага, дэлхийн байгаль хамгаалалд оруулах хувь нэмрийн нэг хэсэг нь зайлшгүй мөн билээ. Энэ бага хурал бол Онон-Балжийн сав нутгийн биологийн олон янз байдлын хүрээнд зохиож буй анхны эрдэм шинжилгээний хурал бөгөөд цаашид олон судлаачдыг хамарсан хурлын эмхэтгэл жил бүр хэвлэж байхаар төлөвлөж буй. Өнгөрсөн бага хуралд Монголын болон ОХУ-ын судлаачдын 19 илтгэлийг хүлээн авч, тэднээс 14 илтгэлийг сонгож, хэлэлцүүлэв.