Ногоон оффисын гарын авлага

Ангилал:Цахим сонин
Үнэлгээ:
ТАНИЛЦУУЛГА
НОГООН ОФФИС нь байгууллагадаа ногоон орчинг бий болгохоос илүү өргөн хүрээтэй ойлголтт бөгөөд ногоон худалдан авалтыг дэмжих, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх, ногоон хэрэглээг хэвшүүлэх, ногоон сэтгэлгээг төлөвшүүлэх үүгээр Ногоон хөгжил-Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломж юм. Энэхүү гарын авлагаар дамжуулан бизнес, олон нийт, төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид өөрсдийн үйл ажиллагааны хэвшил, дадал зуршил, хэрэглээгээ хянаж, “Ногоон ажлын байр”, “Ногоон орчин”, “Ногоон хэрэглээ”-г бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын эсрэг, тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулах болно.