“ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ” ба 3R өдөрлөг боллоо

“ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ” ба 3R өдөрлөг МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн “Тогтвортой ирээдүй” оюутны клуб өчигдөр анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Уг клуб нь багш, оюутнуудад энгийн сонирхолтой үйл ажиллагаануудаар дамжуулан ТХ-д хувь нэмэр оруулах дадалыг хэвшүүлэх, олон нийтэд сурталчлах зорилготой байгуулагдсан байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нь ” Reduce, Reuse, Recycle” уриан дор зохион байнуулагдсан бөгөөд багш, оюутнууд өөрийн хэрэглэхгүй, бусад хүмүүс хэрэглэх эд зүйлсээ солилцох, зарах, худалдан авах замаар экологийн ул мөрөө багасгаж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ орууллаа.

Уг үйл ажиллагаанд нийт 70 гаруй оюутан, 30 гаруй багш идэвхтэй оролцсон байна. Клубын оюутнууд цаашид өөрсдийн үйл ажиллагаануудаас олсон орлогоо сургалтын орчин, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчинг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Бидний ажлыг дэмжин өөрсдийн хэрэглэхгүй эд зүйлсээ хандивлах хэн бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Сэтгэгдэл