Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин 2 ширхгийг МУБИС-д байрлуулахаар “Эко кэш” ХХК-ийн хамт олон төлөвлөсөн юм. Өнөөдөр эхний автомат машиныг Боловсрол судлалын сургууль дээр суурилууллаа.
Тус автомат машин нь 4G сүлжээнд ажилладаг бөгөөд үндэсний үйлдвэрлэгч, импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay аппликэйшнээр дамжуулан хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг (Сүү ХХК) тус бүрийг 20 төгрөгөөр худалдан авдаг байна.
Хэрхэн ашиглах зааварчилгааг тухайн автомат машин дээр байршуулсан ба иргэд машиныг идэвхтэй ашигласнаар хэрэглэсэн ус, ундааныхаа савыг буцаагаад мөнгө болгож, өдөр тутмын хог хаягдлыг цэгцлэн, байгаль эх дэлхийдээ ээлтэй амьдрах, тогтвортой хөгжих боломжид хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.