feature-top

Залуучууд ба хотжилт

Залуучууд дэлхийн нийт ажилгүйчүүдийн 40 хувийг бүрдүүлж байна. Хэрэв тэдний нэгдсэн хүч, бүтээлч санааг ашиглавал ямар их зүйлс бүтээж болохыг нэг бодоод үзээрэй. Эдгээр залуусын 85 орчим хувь нь хөгжиж буй орон нутагт амьдарч байгаа ба тэд амьдралын боломж хайхаар хот газар луу шилжин ирсээр байна. Гэтэл ажил хайж буй залуус нээлттэй ажлын байрны тооноос олон байдаг тул тэдний ихэнхи нь албан бусаар юу олдсоноо хийж ядуусын хороонд амьдарсаар байна.

 

Ялангуяа Бенин, Буркина Фасо, Төв Африкийн БНУ, Чад, Этиоп зэрэг орнуудад. Хэрэв эдгээр олон залуучууд тусламж авч чадахгүй бол хөдөлмөрөө мөлжүүлэн, ядууралд шигдэн, боловсрол, эрүүл мэндийн үйчлилгээ авах боломж нь хязгаарлагдан, энэ бүхэн нь улс төрийн тогтворгүй байдлыг даамжруулах магадлалтай. Бодлого боловсруулагчид туслах оролдлого хийж байгаа ба залуучуудыг ажилтай болгох боломжоор хангах асуудал Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан.

Залуучуудын ажлын байрны сүлжээ гэдэг нь НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага Дэлхийн банкны хамтын ажиллагааны нэг хэлбэр ба дээрхи байгууллагуудын ажлын байрны асуудлыг тэргүүн байранд тавих талаар сурталчилгаа хийх, бизнесийн төсөл боловсруулах чиглэлээр залуучуудтай ажиллах, бичил зээл мэргэжлийн болон бизнесийн сургалт, мэдээлэл холбооны технологи эзэмших чадвар олгох зэрэг хөтөлбөрүүдийг дэмжиж байна. Эдгээр асуудлуудыг хотууд залуучуудын итгэл найдвар болж чадна.

Хөдөөжсөн хот (Rurbanism)

22

Хэрэв бид хотоо ногооруулах асуудлаа улам гүнзгийрүүлэн авч үзэж, бичил газар тариалан, өрхийн аж ахуйг өндөр бүтээмжтэй, нягтрал ихтэй, хэт орчин үеийн орон сууцны хороололтой холилдуулан, хот хөдөөгийн амьдралыг хамтатгавал яах бол? Энэ санаа нь Энэтхэгийн Гох мужийн Панжим хотод хэдийнээ ажил хэрэг болоод байна. 2001 онд архитектор, тогтвортой байдал, хөгжлийн чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Панжим хотод тулгуурлан өнөөгийн байгаа хотыг тогтвортой хот болгон хувиргах төслийн ажлаа эхэлжээ.

Тус хотод түшиглэсний учир Панжимын амьдралын төвшин хэдийнээ өндөр болсон байсны зэрэгцээ энэ шилжилтийг дэмжиж чадахуйц засаг захиргаа, бусад байгууллагуудын хүчтэй бааз суурьтай юм. Тус хотын байгалийн баялаг хүн ам, нийгэм эдийн засгийн бүтцийн талаар хийсэн судалгааны үндсэн дээр уг шилжилтийг 30 жилийн хугацаанд хийж болохыг тогтоожээ.

Илүү сайн зохион байгуулалттай хот нь цэвэр агаар, орон нутагтаа үйлдвэрлэсэн хүнсээр хангагдан, хүрээлэн буй орчны байгалийн унаган төрхийг сэргээхийн хамт оршин суугчдын үнэт цагийг хэмнэн, ажил хүүхдийн хүмүүжил болон боловсрол болон амралтад илүү их цаг зарцуулах боломж олгох юм.

Шинэ хотжилт

Хоолой хорсгом утаан дундах замын түгжрэлээс салах арга зам бол таны орчин тойронд таны хэрэгцээт бүх зүйлс, тухайлбал орон сууц, дэлгүүр, хоршоо, сургуульт ажлын газар, амралтын болон иргэний барилга байгууламжжууд бүгд зохистойгоор, 10 минут алхаад хүрэхээр байрласан газар амьдрах явдал билээ.

Энэ бол 1980-аад онд үүссэн “шинэ хотжилт” хөдөлгөөний хот зохион байгуулалтын загвар юм. Барилга байгууламж, хотын талбай, төвүүдийг жижиглэн худалдаалах болон орон сууцны зориулалтаар хослуулан ашиглах, орон сууцны барилгуудын илүү нягтралтай болгон, амьд байгаль, амралт зугаалгад зориулсан талбайг ихэсгэж, хамгийн гол нь явган зорчигчдод ээлтэй байх хотын загварыг тэд санал болгож байна. Шинэ хот нь автомашины зогсоолуудын оронд цэцэрлэгт хүрээлэн байгуулжг, унадаг дугуйгаар явах замыг олшруулан, орон нутгийн бизнесийн хөгжилд явган хүний урсгал тус хүргэх байдлаар зохион байгуулагдах юм.

Европт уг хөдөлгөөн “хотын тосгон” гэж нэрлэгддэг ба түүний жишээнд Английн Паундбюри, Шведийн Жакриборгийг нэрлэж болно. Дэлхийн хэсэгт хэрэгжиж буй шинэ хотын төсөлд Иоханнесбург хотын Мелроуз Арч, Канадын Онтаро хотын Кобург орно.

 

Байшин барихад анхаарах нь

33

Пассивхаус (PassivHaus) гэдэг нь маш сайн тусгаарлагчтай, эрс тэс уур амьсгалтай газар ч гэсэн өвөл, зун агааржуулагч хэрэглэх шаардлагаггүй барилгын стандарт юм. 1980-аад онд Европт гарсан энэ технологи тус тивд илүү дэлгэрчээ. Пассивхаус нь нарны “пассив” технологи, тухайлбал, нар руу харсан цонхыг нарны гэрлээс халхлах кэрэг тухайн байгаа байршилд нь зохицуулан хийсэн дизайн бүхий барилга юм.

Уг байшин маш нягт хийгдсэн байх ба цонх нь хоёр, эсвэл гурван давхар шилээр шиллэгдсэн хаалга нь тусгаарчлагтай байна. Мөн байшингийн доторхи дулааныг цуглуулан, гаднаас орж ирэх цэвэр агаарыг халаах тусгай зориулалтын агааржууллтын системтэй байдаг. Уг байшин Европын Холбоо болон АНУ дахь Пассив Хаус стандартын баталгаа авдаг бөгөөд сэрүүцүүлэг, халаалт, гэрэлтүүлгэд ердийн стандартаар баригдсан байшингаас 90 хувь бага эрчим хүч зарцуулж чадна.

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:14:02 Уншсан тоо:  206

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.