feature-top

“Хүнсний ногооны фестиваль-2018”

ШХА-ын “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс 2016 оноос эхлэн сургуулиудын дэргэдэх эко клубуудыг дэмжин ажиллаж клубуудын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэн клубуудын ажлын үр дүнг үнэлэх, сайжруулах, зөвлөн туслах чиглэлээр амжилттай ажиллаж байна.

ШХА-ын “Монгол ногоо” төслөөс сургуулийн гадна талбайд хүнсний ногоо тариалж, сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдэд экологийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна.

Дээрхи хоёр төслийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу төслүүдийн үйл ажиллагааг сургуулийн түвшинд уялдуулах,  амжилттай ажиллаж буй эко клубуудыг бусад сургуулийн эко клубтэй холбох,  шефийн холбоо үүсгэх харилцан туршлага солилцох замаар сургуулиудын дэргэдэх эко клубуудыг чадавхижуулахаар төлөвлөн  “Сургуулиудын дэргэдэх эко клубуудын хамтын ажиллагааг дэмжих”  төслийг 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. 2018 оны “Хүнсний ногооны фестиваль” 10-р сарын 15-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн 122-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж, нийслэлийн 6 сургуулийн 60 гаруй багш сурагч оролцлоо.

 

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 12:56:19 Уншсан тоо:  798

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.