feature-top

Архангай аймгийн хүүхэд залуучууд байгальд мэдлэг эзэмшиж байна

Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш, ажилтнууд аймгийнхаа хүүхэд залуучуудад зориулан “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн дэмжлэгтэйгээр  Байгаль дахь сургалтын төв байгуулан ажиллаж байна. Сургалтын төвдөө 2018 оны 7-р сараас эхлэн хүүхэд залуучуудыг хүлээн авч хүн байгаль дэлхийн зохист харилцаа, тогтвортой хөгжил, уул ус, байгалиа хамгаалах монгол ухааны сургалт явуулж байна.

Байгаль дахь сургалтад хамрагдахад хүүхдүүд сургалтын отог хүртэл багш нартайгаа дугуйгаар явж, бодит байгальд шинэ мэдлэг мэдээлэл авч, ахуйтай танилцдаг нь тэдэнд маш их таалагддаг байна. Өсвөр үе залуучуудынхаа чөлөөт цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөхөд хувь нэмэр оруулж байгаа Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийнхөндөө ажлын амжилт хүсье!

 

Та бүхэн “Байгальд ээлтэй аялагчид” Facebook группэд нэгдэн тэдний сургалт, үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, хамтран ажиллах боломжтой.

 

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 11:41:48 Уншсан тоо:  812

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.