feature-top

Монголын байгаль орчны иргэний зөвлөл

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ нь 2008 онд “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөн”-өөс үүсгэн байгуулагдсан, 21 аймагт салбар зөвлөлтэй, улсын хэмжээнд 700 гаруй төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй шүхэр байгууллага юм.

МБОИЗ-ийн үндсэн чиг үүрэг:
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагааг нь зохицуулан, төр засгийн болон бусад байгууллага, иргэдтэй холбон дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

Эрхэм зорилго:
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан тогтвортой хөгжлийг хангахад иргэний нийгмийн идэвхитэй оролцоо, олон талт эрх тэгш түншлэл, хүчтэй хяналтыг хэрэгжүүлэхэд нөлөөлнө.\

 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байгууллагуудын мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.