feature-top

Олон нийтийн ТХБ,НХ,ТХБ-ын талаарх ойлголт хандлага, дадал зуршлын судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нөөц бололцоо, бэрхшээлийн судалгаа

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Нийт судалгаанд респондентуудын 54 хувь нь эрэгтэй байсан бөгөөд 33 хувь нь 25-40 насны бүлэгт харьяалагдаж байв. Мөн боловсролын байдлаар нь авч үзвэл 29 хувь нь дипломын буюу бакалаврын түвшинд суралцсан иргэд байсан болно. Ажил эрхлэлтийн байдлын тухайд 39 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байсан бол 24,1 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, эсвэл хувийн хэвшилд ажиллаж буй иргэд байлаа. Өрхийн шинжийн хувьд 3-5 ам бүлтэй өрх давамгайлсан бөгөөд 70,9 хувь нь энэ бүлэгт хамаарагдаж байв. Өрхийн орлогын хувьд нийт судалгаанд хамрагдагсдын 89 хувь нь 1 сая ба түүнээс доош орлоготой, тэдгээрийн 25 хувь нь 501-700 мянган төгрөгийн орлоготой байжээ. Хүн төвтэй байгаль Хамгаалал тбб (цаашид Зөвлөх гэх) хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тогтвортой хөгжил (тХ), ногоон хөгжил (нХ)-ийг таниулан сурталчлах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилгын хүрээнд дараах 3 багц ажлыг гүйцэтгэхээр тогтвортой Хөгжлийн боловсрол төслийн хүрээнд (цаашид Захиалагч гэх) 2015 оны 9 дүгээр сард гэрээ байгуулсан:

  1. тХ/нХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх (цаашид олон нийтийн судалгаа гэх);
  2. Хэвлэл мэдээллийн салбарын тХ/нХ-ийн талаархи ойлголт, хандлага, чадавхи, нөөц бололцоо, салбарын давуу ба сул талыг тодорхойлох суурь судалгааг хийх (цаашид хМх-н судалгаа гэх);
  3. Дээрх 2 судалгааны үр дүнд үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар тХб/тХ/нХ- ийг таниулан сурталчлах стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах (цаашид стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө гэх).

1-р багц ажлын даалгаврын хүрээнд төслийн удирдах нэгжээс (Тогтвортой Хөгжлийн боловсрол төсөл) өгсөн нэмэлт даалгаврын дагуу тХ/нХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, дадал зуршил, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх болгон өөрчилсөн.

Энэхүү эцсийн тайланд дээрх 3 багц ажлын үйл явцыг бүхэлд нь тайлагнасан болно.

Олон нийтийн судалгааны хүрээнд:

  1. Судалгааны арга зүй, асуулгыг боловсруулах, түүврийн хэмжээг тодорхойлох,
  2. Өгөгдөл цуглуулах ажлыг орон даяар зохион байгуулах,
  3. Өгөгдлийг боловсруулах, шинжлэх,
  4. Эцсийн тайланг бэлтгэх ажлыг тус тус гүйцэтгэсэн.

Судалгааны асуулгыг сурагчдын болон насанд хүрэгчдийн (иргэдийн) гэсэн ангиллын дагуу боловсруулж явуулсан бөгөөд нийт түүврийн хэмжээнд 65:35 гэсэн харьцаатайгаар. судалгааны цар хүрээ нь монгол улсын хэмжээнд байсан бөгөөд түүврийн хэмжээг тогтоохдоо статистикийн арга хэрэгслүүдийг ашиглан тооцсон. Мөн хамрах хүрээг өндөр байлгах үүднээс орон нутгийн судалгааг авахдаа аймаг, сумын төв болон хөдөө, орон нутгийн иргэдийн харьцааг зохистой байлгасан. Улаанбаатарт ч мөн адил гэр хорооллын болон орон сууцны хорооллуудын харьцааг тохиромжтой байдлаар сонгон явуулсан болно. Нийт түүврийн хэмжээ дараах байдалтай байна.

Файлаар үзэх

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 10:49:32 Уншсан тоо:  932

Таг:

Ангилал: Цэс-Судалгаа, шинжилгээний ажлууд

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.