feature-top

Монгол улсын тогтвортой хөгжлийн боловсрол

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Энэхүү тайлангаар танилцуулж буй суурь судалгааны ажлын зорилго нь эхний хувилбараар Монгол Улсад 1997-2005 онд хэрэгжсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөр болон ЮНЕСКО-ийн “ТХБ-10 жил”-ийн хугацаанд хэрэгжсэн үйл ажиллагааны суурь нөхцөл байдал, удирдлага зохицуулалт, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулахад тусгах зөвлөмж боловсруулахад оршиж байсан. Гэвч Мянганы хөгжлийн зорилтууд (MDG)-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDG) болгон шинэчлэн өөрчилж, “ТХБ-10 жил” дуусаж, ЮНЕСКО-оос өнгөрсөн 10 жилийн үйл явц, үр дүнг үнэлж, цаашдын 15 жилийн үйл ажиллагааг төлөвлөөд байгаа энэ цаг үеийн онцлог байдлыг харгалзан үзээд судалгааны зорилгыг зөвхөн үндэсний хөтөлбөр төдийгүй Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор ТХБ-ын бодлого, стратегээ нарийвчлах, хэрэгжилтийн менежментээ боловсронгуй болгох арай өргөн хүрээнд харгалзан үзэх дүгнэлт, зөвлөмжүүд боловсруулахад чиглүүлсэн.

Энэхүү үнэлэх судалгааны ажлын (цаашид судалгааны гэх) зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

  1. ТХ, ТХБ-ын талаар НҮБ ба ЮНЕСКО-ийн үндсэн баримт бичгүүд, Герман, Япон зэрэг зарим улсын ТХБ-той холбоотой баримт бичгүүдийг нарийвчлан судалж, ТХ, ТХБ-ын үйл явцын талаарх Дэлхий нийтийн чиг хандлага ба бодлогын хөгжлийн замнал, өрнөлийг тоймлох
  2. ТХБ-ын агуулга, арга зүй болон үйл явцын ахиц дэвшлийг үнэлэх индикатор, цогц чадамжийн судалгааны ажлуудтай танилцаж, судалгаанд хэрэглэх шалгуур, индикаторуудыг сонгох
  3. Монгол Улсын хөгжлийн талаар баримтлах тулгуур болон Монголын төрөөс байгаль орчин, боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг судлан тэдгээрт ТХ, ТХБ-ын асуудлууд хэрхэн туссаныг үнэлэх
  4. Бага, дунд боловсролын жишээн дээр ТХ, ТХБ-ын асуудлыг сургалтын түвшний бодлогын баримт бичгүүд (үзэл баримтлал, стандарт, киррикюлим, сурах бичиг, багшийн хөгжил)-эд хэрхэн интеграцчилсан онол, арга зүйн шийдэл, тэдгээрийн хоорондох харилцан хамаарлыг үнэлэх
  5. ТХ, ТХБ-ын талаар баримтлах бодлого, хийгдсэн онол, арга зүйн шийдлүүдийн хэрэгжилтийг албан ба албан бус боловсрол, түншлэл хамтын ажиллагаа, институтцийн хүрээнд тус тус үнэлэх
  6. Дээрх үнэлгээнүүдийн дүгнэлтэд тулгуурлан Монгол Улсад ТХБ-ын бодлогоо нарийвчлах, хэрэгжилтийн менежментээ боловсронгуй болгоход харгалзан үзэх дүгнэлт, зөвлөмжүүд боловсруулах

Монгол Улсад 1997-2014 оны хооронд бүх нийтийн экологийн боловсрол болон боловсролын чанарыг бүхэлд нь сайжруулах үйл явцын ахиц, дэвшлийг үнэлэх зориулалттай үндэсний түвшинд болон төсөл хөтөлбөрийн түвшинд олон тооны судалгаа хийгдсэн байна. Тухайлбал, үндэсний түвшинд БСШУЯ болон БОНХЯ-аас дараах судалгааг хийлгэжээ.

СУДАЛГААНЫ БАГ

Судалгааны багийн ахлагч

Нэрэндоогийн Нэргүй (Доктор, дэд профессор) Эрдэнэбаярын Шинэцэцэг (Магистр)

Судалгааны багийн гишүүд

Банзрагчийн Бурмаа (Доктор, профессор) Чүлтэмийн Лхагважав (Доктор, дэд профессор) Цэрэндуламын Шийрэвдамба (ШУ Доктор) Шаарийгийн Батсүх (ШУ Доктор, профессор) Дүгэржавын Энэбиш (Доктор)

Цэвээний Батчулуун (Доктор)
Нанжидийн Наранчимэг (Доктор, профессор) Оросоогийн Оюунтунгалаг (Докторант) Цэрэнжаргалын Ганчимэг (Магистр) Гэнэндоржийн Батцэцэг (Докторант) Тахадын Өнөрцэцэг (Магистрант) Лундаажанцангийн Тэмүүжин (Магистрант)

Зөвлөх багын гишүүд

Шаравын Пүрэвсүрэн (Доктор)
Чогдонгийн Эрдэнэчимэг (Доктор, дэд профессор) Эрдэнэхуягийн Ариунаа (Доктор) Шагдарсүрэнгийн Сайнбилэг (Докторант) Цэдэнгийн Цэцэгмаа (Магистр)

Техникийн редактор

Тахадын Өнөрцэцэг (Магистрант)

График, дизайнер

Батбаатарын Мягмарнаран

Файлаар үзэх

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 10:46:12 Уншсан тоо:  321

Таг:

Ангилал: Цэс-Судалгаа, шинжилгээний ажлууд

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.