feature-top

Тогтвортой хөгжил боловсрол

Тогтвортой хөгжлийн боловсрол манай цэцэрлэг

Тогтвортой тогтвортой хөгжил боловсролын хүрээнд манай цэцэрлэг нь " Эрүүл Монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн СХД нэгдсэн эмнэлэг, Батцэцэн өрхийн эмнэлэгтэй хамтран цэцэрлэгийн 220 гаруй хүүхдүүдэд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийсэн. 1-р эмнэлэгийн нүдний эмч нартай хамтран " Залхуу нүд" сургалтыг зохион байгуулж 210  хүүхдийг хамруулан урьдчилан сэргийлэн үзлэгт хамруулсан. 27 багш ажилчид жилд 2 удаа үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох зөв эрүүл амьдралын хэв маягийг дэмжих 5 хүртэлх насны хүүхдийн амин дэмийн дутагдлаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж бжй " Онч хүүхдүүд" НҮББ-ын ирүүлсэн төслийн саналыг дэмжин 150 гаруй хүүхэд 27 багш ажилчид хамрагдлаа. "Давсны хэрэглээ багасгацгаая аяны хүрээнд гуравдахь адрийг давсгүй өдөр болгон бусад өдрүүдэд бууруулан хэрэгжүүлж байна. Жил бүр хоолны өдөрлөг зохион байгуулж үзэсгэлэнгээр өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүн болон төрөл бүрийн жимс ногоогоор олон төрлийн бүтээгдэхүүн хийж амтлагааг явуулж нийт 150 гаруй эцэг эх асран хамгаалагч оролцов. Замын хөдөлгөөн цагаан толгой 2019 тэмцээнд  хүүхдүүдээ бэлтгэн амжилттай оролцож эцэг эхчүүдэд " Хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэцгээё" сургалтыг зохион байгуулсан. " Гар бөмбөгийн тэмцээнийг жил бүр эцэг эхчүүдийн дунд амжилттай зохион байгуулагдаж байна.

Монгол хүүхэд хүмүүжлийн аяны хүрээнд " Ухаалаг Монгол Хүүхэд Уншлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүх бүлгүүд номын төвөө баяжуулан нас насныхаа онцлогт тохирсон номын баяжилтыг хийлээ.  Ногоон цэцэрлэг төслийн хүрээнд гадаад орчинд "Хүлэмж" байгуулан өргөст хэмх, сонгино, улаан лооль зэргийг тарьж үрслүүлсэн. 15 ширхэг мод шинээр тарьж цэцгийн мандалд чимэглэлийн цэцэг суулгаж, дотоод орчинд анги бүлгүүд туршилт танин мэдэхүйн төвд шинээр цэцэг үрслүүлсэн.

Нийслэл дүүргээс зохион байгуулсан арга зүйн сургалт семинарт хамрагдаж багш нар сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн тараах материал зэргийг бэлтгэн үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-06-09 15:58:09 Уншсан тоо:  205

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.