feature-top

тогтвортой хөгжлийн бодлого

Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах боломжийг цаг алдахгүйгээр өнөөдрийнхөө  хэрэгцээг хангахыг хэлнэ. Сургуулийн өмнөх боловсрол үйлчилгээний хүртээмж чанарыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгын хүрээнд салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замыг багаараа хамтран дэвшүүлж, сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог эрчимтэй бөгөөд хариуцлагатай, үр ашигтайгаар хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Манай цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролыг монтессори хөтөлбөртэй хослуулан олгодог. Ингэснээр хүүхдэд дараах давуу тал үүснэ.

  • Монтессори орчинд хүүхэд ямар үйл хийхээ өөрөө сонгох боломжтой. Олон төрлийн хичээлээс өөрийн сонирхлын дагуу сонгох боломж нь хүүхдэд урам зориг өгөхөөс гадна санаачлагатай, хүсэл тэмүүлэлтэй, идэвхтэй, хувийн сахилга баттай суралцагч болоход тусалдаг.
  • Хүүхэд бүр давтагдашгүй ертөнц учраас хөгжлийн үе шат сурах арга барил нь өөр өөрийн онцлогтой байдаг.
  • Монтессори сургалт нь хүүхэд төвтэй байдаг.
  • Хичээлийг ганцаарчилсан болон бүлгээр зохион байгуулдаг.
  • Суралцагчийн тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа эрэлт хэрэгцээг хангахаас гадна хүүхэд өөрийгөө мэдрэх, хөгжих нөхцөл боломжийг олгоно. Хүүхэд өөрийгөө болон бусдад хүндлэлтэй, бүтээлч, бие даасан, өөртөө итгэлтэйгээр сурч боловсрох боломжийг бүрдүүлнэ.
  • Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан хичээлдээ урлаг, гар урлал, драмын хэлбэрийг түлхүү ашигладаг.
  • Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг цогцоор нь хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Монтессорийн сургалтын арга зүйгээр: Амьдрах арга ухаан,Тоо тоолол, Хэл соёл, Мэдрэхүй, Байгалийн ухаан, Урлаг гоозүйн хичээлүүдийг явуулж, бүжиг, гимнастик, зургийн дугуйлан хичээллэж байна.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-05-23 13:57:50 Уншсан тоо:  200

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.