feature-top

Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр БГД-н 88-р цэцэрлэгийн хэрэгжүүлж байгаа ажлууд

Монгол улсын Боловсролын тухай хуульд “Монгол улсын Боловсролын зорилго иргэний оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд: "Эрүүл Баянгол Дүүрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд цэцэрлэгийн 585 хүүхдийг "Индранил" шүдний эмнэлэгтэй хамтран үзлэгт хамруулж, "Ахлах, Бэлтгэл" бүлгийн нийт 50 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж эрүүлжүүлсэний 10  хүүхэд нь зорилтод бүлгийн хүүхэд байсан. "ЭНХТ" өрхийн эмнэлэгтэй хамтран 585 хүүхэд, 45 багш, ажилтан, ажилчидыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан. "ТОПАЗ" эмнэлэгтэй хамтран хоёр удаа багш, ажилтан ажилчидаа дөрвөн багц үзлэг шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр оношлуулав. "Давсны хэрэглээгээ багасгацгаая" аяны хүрээнд дөрвөн  дэх өдрийг давсгүй өдөр болгон бусад өдрүүдэд 10% бууруулан ажиллаж байгаа. "Таны хүүхдийн нэг өдрийн зоог" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж 13 бүлгийн 130-160 эцэг эх, асран хамгаалагчид оролцов. Хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжлийг дэмжих үүднээс биеийн тамирын танхимыг тохижуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хийж тохижуулсан. Жил бүр зохион байгууллагддаг "Бид-Ирээдүйн тамирчид" уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 30-40 хүүхдийг бэлдэж амжилттай оролцдог.  

"Хөдөлгөөн-Эрүүл мэнд" нөхөрсөн уулзалт тэмцээнийг байгууллага,эцэг эх, хэсэг, дүүргийн хэмжээнд зохион явуулдаг. "Эко-Цэцэрлэг 88" аяны хүрээнд "Хог хаягдалаа ангилан ялгая" сургалтыг ТББ-тай хамтран 15 багш, 275 хүүхдэд танилцуулсан. 

Хүүхдийн тогтвортой хөгжлийг хангаж байх үүднээс дараах дугуйлангуудыг жил бүр уламжлал болгон явуулдаг. 

1. Уран уншлагын дугуйлан 

2. Гар зургийн дугуйлан 

3. Хөгжим

4. Соробан сампин 

5. Уран хөдөлгөөнт гимнастик 

Нийслэл, дүүргээс зохион байгуулж байгаа "Ухаалаг монгол хүүхэд-2021" хөтөлбөрийг хэрэгжүүлэн  ажиллахдаа "Номын-Анд" гурван сарын аяныг зохион байгуулан бүлэг тус бүр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, номоор баяжуулж, каталогжуулж, номын өргөөг стандартын дагуу тохижуулахад цэцэрлэгийн багш, ажилтан ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид хамтран ажилласан. 

Нийслэлээс зохион байгуулагдсан "Зан чанар- харилцаа" арга зүйн сургалтанд бүх бүлгийн багш нар хамрагдаж энэ чиглэлээр сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн тараах материал, тоглоом наадгай бэлтгэж хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулан, дүүргийн бүх цэцэрлэгүүд хэсэг хэсгээрээ нийлэн үзэсгэлэн гаргаж, үзүүлэх ажил хийн бусад цэцэрлэгүүдтэй туршлагаа хуваалцсан гэх мэт......

 

Файлууд (1):

61204761_389081995149068_5623563571582468096_n.jpg
Нийтэлсэн:      Огноо: 2019-05-22 20:49:50 Уншсан тоо:  106

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.