feature-top

“Ус” сэдвийн үнэлгээний гарын авлага

Эко сургуулийн хүрээлэн

Бид өдөр тутамдаа ус уух, гараа угаах зэргээр усыг өргөнөөр хэрэглэдэг. Түүнээс гадна бидний идэж буй ногоо жимсний услах, уншиж байгаа номны цаасыг хийхэд гээд бүхийд зүйлд ус ашигладаг. Усгүйгээр бид амьдарч чадахгүй юм. Гэтэл бидний амьдралын төрөл бүрийн хэрэгдлээ ихэсч байгаатай холбоотой усны хэрэглээ ч нэмэгдэж байна. Бид усаа хамгаалж, хэмнэлттэй хэрэглэж байхгүй бол хүний хэрэглээ нь байгалийн усны нөөцийг давж байна. Манай оронд сүүлийн жилүүдэд маш олон гол мөрөн, булаг шанд ширгэж байгаа билээ. Ийнхүү ус нь жилээс жилд улам ноцтой асуудал болж байгаа тул Монгол улсын Засгийн газраас 2010 оноос ус үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Усны тоо бүртгэл явуулах журам гэж байдаг ба энэ журмаар улсаас 5 жилд нэг удаа усны тооллого хийдэг. 2003, 2007, 2011 онуудад хийсэн усны тооллогоос харахад гол мөрөн, булаг шанд, худаг, баян бүрд бүгд л олон олноор ширгэсэн байна. Жишээ нь, 2003 онд 4639 нуур тоологдсоноос 780 гаруй нь ширгэсэн, 2007 онд 3732 тоологдсоноос 1163 ширгэсэн байна.

Эко сургуулийн хөтөлбөрийн “Ус” сэдвийн үнэлгээний гарын авлагыг Швейцарийн Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлж буй “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төслийн хүрээнд боловсруулав.

 

Боловсруулсан:

Э.Шинэцэцэг       БОМТ-ийн гүйцэтгэх захирал

А.Амаржаргал     МУБИС-ийн боловсролын удирдлагын багш

Б.Цэрэнбадам     105-р сургуулийн биологийн багш

Редактор:

Л.Тэмүүжин        БОМТ-ийн тэргүүн

Ц.Ганчимэг         БОМТ-ийн эко сургууль хөтөлбөрийн менежер

С.Гарамханд       БОМТ-ийн эко сургууль хөтөлбөрийн менежер БОМТ-ийн сургалтын арга зүй, судалгаа хариуцсан мэргэжилтэн

Б.Байгалмаа       58-р сургуулийн биологийн багш

Дизайнер:      

Б.Мөнхтөр          

Файлаар үзэх

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-15 22:43:53 Уншсан тоо:  244

Таг:

Ангилал: Цэс-Гарын авлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.