feature-top

Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр цэцэрлэгийнхээ хүрээнд хийж байгаа Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгийн ажлын туршлага

Монгол улсын Боловсролын тухай хуульд “Монгол улсын Боловсролын зорилго иргэний оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Иймд манай цэцэрлэг нь Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд: "Эрүүл Баянгол Дүүрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэн цэцэрлэгийн 585 хүүхдийг "Индранил" шүдний эмнэлэгтэй хамтран үзлэгт хамруулж, "Ахлах, Бэлтгэл" бүлгийн нийт 50 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж эрүүлжүүлсний 10  хүүхэд нь зорилтод бүлгийн хүүхэд байсан. "ЭНХТ" өрхийн эмнэлэгтэй хамтран 585 хүүхэд, 45 багш, ажилтан, ажилчидыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан. "ТОПАЗ" эмнэлэгтэй хамтран 2 удаа багш, ажилтан ажилчидаа 4 багц үзлэг шинжилгээнд хөнгөлттэй үнээр оношлуулав. "Давсны хэрэглээгээ багасгацгаая" аяны хүрээнд 4 дэх өдрийг давсгүй өдөр болгон бусад өдрүүдэд 10% бууруулан хэрэгжүүлж байгаа. "Таны хүүхдийн нэг өдрийн зоог" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж 13 бүлгийн 130-160 эцэг эх, асран хамгаалагчид оролцов. Хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжлийг дэмжих үүднээс биеийн тамирын танхимыг тохижуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хийхж тохижуулсан. Жил бүр зохион байгууллагддаг "Бид-Ирээдүйн тамирчид" 2 үе шаттай явагддаг уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 30-40 хүүхдийг бэлдэж амжилттай оролцдог.  

"Хөдөлгөөн-Эрүүл мэнд" нөхөрсөн уулзалт тэмцээнийг багш, ажилтан ажилчид, эцэг эхчүүдийн дунд 4 үе шаттайгаар явуулдаг. "Эко-Цэцэрлэг 88" аяны хүрээнд хог хаягдалаа ангилан ялгая сургалтыг ТББ-тай хамтран 15 багш, 275 хүүхдэд танилцуулсан. 

Хүүхдийн тогтвортой хөгжлийг хангаж байх үүднээс дараах дугуйлангуудыг жил бүр уламжлал болгон явуулдаг. 

1. Уран уншлагын дугуйлан 

2. Гар зургийн дугуйлан 

3. Хөгжим

4. Соробан сампин 

5. Уран хөдөлгөөнт гимнастик 

Нийслэл, дүүргээс зохион байгуулж байгаа "Ухаалаг монгол хүүхэд-2021" хөтөлбөрийг хэрэгжүүлэн  ажиллахдаа "Номын-Анд" 3 сарын аяныг зохион байгуулан бүлэг тус бүр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, номоор баяжуулж, катлогжуулж, номын өргөөг стандатын дагуу тохижуулахад цэцэрлэгийн багш, ажилтан ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид хамтран ажилласан. 

 

Нийслэлээс зохион байгуулагдсан "Зан чанар- харилцаа" арга зүйн сургалтанд бүх бүлгийн багш нар хамрагдаж энэ чиглэлээр сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн тараах материал, тоглоом наадгай бэлтгэж хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулан, дүүргийн бүх цэцэрлэгүүд хэсэг хэсгээрээ нийлэн үзэсгэлэн гаргаж, үзүүлэх ажил хийн бусад цэцэрлэгүүдтэй туршлагаа хуваалцсан. гэх мэт......

   

Нийтэлсэн:      Огноо: 2019-05-22 20:26:56 Уншсан тоо:  77

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.