feature-top

Тогтвортой хөгжлийн боловсрол манай цэцэрлэгт

Манай цэцэрлэг тогтвортой хөгжлийн чанартай боловсрол, эрүүл мэндийг  дэмжих зорилгийн хүрээнд жил бүр уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэж улс, хот, дүүргийн  тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгөн медаль эзэд болсон. Тэмцээнд оролцож байгаа 30 хүүхдүүддээс гадна бүх бүлгийн хүүхдүүд  гимнастик, бүх ажилчиддаа ажлын байрны дасгал тогтмол хийж дүүрэг болон нийслэлд үзүүлэх ажил амжилттай зохион байгууллаа. Мөн хүүхдийг багаас нь хогоо ангилан ялгах сургаж, эцэг эхэд хогоо хогын саванд  ангилан ялгах сургалт зохион байгуулж анги бүлэг бүр 3 төрлөөр ангилах хогийн савтай болгосон. Мөн гадаа тоглоомын талбайг хүүхдийн хэрэгцээ шаардлагад тохируулан тохижуулсан. Мөн цэцэрлэгийн хашаанд монгол гэр доторх тавилга эд хогшил нь иж бүрнээр байрлуулж хүүхдүүдэд монголын уламжлалаас сургаж байна.  Мөн “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд 3 сарын аян өрнүүлж бүлэг бүр номын өргөөг  эцэг эх, багш, ажилчдын дэмжлэгтэйгээ баяжуулж,  хүүхдийг номд дуртай болгох ажлыг зохион байгуулж, Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсантай уулзалт өдөрлөг зохион байгуулсан. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 100 моносыг хамтдаа цэцэгжүүлье уриан доор цэцэрлэгийн хашаанд багш, ажилчид, эцэг, эх, хүүхдүүд хамт монос мод тарьсан. Мөн Засгийн газрын “Эрүүл монго хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх багш ажилчдыг “Сөүл” эмнэлэгт нарын мэргэжлийн үзлэгт хамруулж оношилсон. Мөн цэцэрлэгийн 596 хүүхдийг шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж өвчлөлтэй хүүхдийг Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэргүүн Дэнт” шүдний эмнэлэгтэй хамтран эрүүлжүүлж  байна. “Эрүүл Баянгол” хөтөлбөрийн хүрээнд давсыг эрэглээнээс гаргах зорилгоор хүүхдийн хоол хүнсний давсны хэрэглээг багасгаж, долоо хоног бүрийн хоёрдах өдөр бүтэн цагаан хоол өгч байгаа. Хүүхдийг аваар осолгүй тээвэрлэх зорилгоор цэцэрлэгийн бүх эцэг эхчүүдэд “Хүүхдийн машины суудлыг хэрэглээ болгоё” сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн:      Огноо: 2019-05-22 20:04:45 Уншсан тоо:  100

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.