feature-top

Тогтвортой хөгжлийн боловсрол

Хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх  нь  нэн чухал үе юм.Үүнд сургуулийн өмнөх боловсрол маш чухал үүрэгтэй юм .

“Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх явдал юм”

Тогтвортой хөгжлийн үндэс нь  бага насандаа эзэмших зөв дадал, хүмүүжил, эерэг хандлага  болон бие хүн болон   төлөвших явдал  юм.  Хүний хөгжлийн хамгийн чухал үе ньсургуулийн өмнөх насанд г гэж үздэг тул сургуулийн өмнөх насны   боловсролын чанар нь хамгаас илүү чухал болоод байна.  Иймээс цэцэрлэгийн насандаа авч буй  боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэнэ. Хүн бүр насан туршдаа суралцагч .Боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийн тулд чанартай , сонирхолтой , хүртээмжтэй ажиллах юм .

Манай цэцэрлэг нь орчны стандартыг  ханган  аюул осолгүй дүрэм журмыг баримтлан ажиллаж байна

Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх  тоглоомын арга ашиглан ажиллаж байна .Хүүхдийн хэл яриа сэтгэхүй бие бялдрын онцлогт тохируулан   хөгжүүлж  мөн  Үндэсний өв уламжлал, зан заншил, ахуй амьдрал, түүх соёлын агуулга бүхий  түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогыг баримтлан ажиллаж байна

  Сургалтад явсан багш нар нь бусад багш нартаа сурсан мэдсэн зүйлээ бусдадаа түгээн дэлгэрүүлэн өөрийн суусан сургалтаа бусдадаа  лекц хэлбэрээр сургалт зорион байгуулж түгээн дэлгэрүүлж туршлагаасаа хуваалцан ажиллаж байна

Нийтэлсэн:      Огноо: 2019-05-22 14:06:42 Уншсан тоо:  124

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.