feature-top

Хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөр, хөтөч

Экологийн боловсрол

Байгаль орчноо хайрлан хамгаалах тухай өнөөдөр багагүй ярьж олон төрлийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хувь хүмүүс санаачлан зохион байгуулж байна. Хүүхдийг өдөр тутмын амьдралдаа байгаль орчинтойгоо ээлтэй харьцаж хэвшихэд нь гэр бүл, сургууль, орчин тойрны хүмүүс хамгийн их нөлөөтэй. Манай хүүхдүүд зөв хэвшлийн талаар мэдлэг өндөртэй, болох болохгүйн тухай сайн ярьдаг боловч өдөр тутмын амьдралдаа хэвшил болгож хараахан чадаагүйн жишээ олон байна. Энэхүү сургалтын хөтөлбөр, хөтөч нь дээрх дутагдлыг арилгахад зохих хувь нэмрийг оруулах болов уу гэж найдаж байна. Зуслангууд ихэнхдээ байгальд ойрхон байрладаг тул хүүхдэд байгальтайгаа зөв харьцаж сурах нэн таатай орчин юм. Бидний санал болгож буй хөтөлбөр нь хүүхдүүдэд сургуульд заадаг шиг хичээл заах зорилготой бус харин хүрээлэн буй орчноо танин мэдэх; ус, ой мод, амьтан, ургамалыг хэрхэн оршин тогтнож, өөрчлөгдөж, хөгжиж байдгийг ойлгох, хүндлэх хандлагыг бий болгох зорилготой. Энэхүү хөтөлбөрийг эрхлэн гаргаж буй Иргэний Боловсролын Төв нь өөрийн “Эко Лэнд” нэртэй зуслантай бөгөөд эдгээр үйл ажиллагааг сүүлийн 4 жил зуслан дээрээ хэрэгжүүлсэн туршлагыг үндэслэн боловсрууллаа. Хөтөлбөрт загвар хичээлүүдийг оруулсан бөгөөд тухайн зуслангийн онцлог, хүүхдүүдийн нас, боловсролын түвшнээс хамааран сонголт хийж ажиллахыг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд зуслангийн ээлж 7-10 өдөр байдаг тул өдөрт 1-2 цагаар хичээллэх нь тохиромжтой. Ингэхдээ өглөө 1 цаг орчим танхимд хичээллээд үдээс хойш байгаль дээр очиж дасгал ажил хийх нь үр дүнтэй байдаг.

Эко сургуулийн хөтөлбөрийн “Хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөр, хөтөч” сэдвийн үнэлгээний гарын авлагыг Швейцарийн Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлж буй “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төслийн хүрээнд боловсруулав.

ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН БАГИЙН БҮРЭЛДХҮҮН : :

Багийн ахлагч: Р. Нарангэрэл, PhD, Монгол Улсын Гавьяат багш
Н. Мягмарцоож, PhD, Монгол Улсын Боловсрын Их Сургуулийн Хөтөлбөр Чимгээ, Боловсролын магистр, хими биологийн багш
Б. Ариунцэцэг, Боловсролын магистр, Экологийн боловсролын сургагч багш Г. Дэрэнгул, Магистр, Экологийн боловсролын сургагч багш

 

Файлаар татах

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-15 22:39:05 Уншсан тоо:  302

Таг:

Ангилал: Цэс-Ном, хэвлэмэл материалууд

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.