feature-top

Сэлэнгэ аймаг Дулаанхаан 11-р цэцэрлэгийн тогтвортой хөгжлийн боловсрол

Сэлэнгэ аймаг Дулаанхаан тосгоны 11-р цэцэрлэгийн Тогтвортой хөгжлийн бодлого 

Тогтвортой хөгжил-Чанартай боловсролыг дэмжих. 

Манай цэцэрлэгийн хувьд тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх "Тоглонгоо суралцахуй" хөтөлбөрийг цэцэрлэгтээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай цэцэрлэг эцэг эхчүүдийнхээ дэмжлэгээр цэцэрлэгийнхээ Ахлах бүлэгт хүүхэд бүрт хүртээмжтэй сэтгэхүй болон оюун ухааныг хөгжүүлэх тоглоомыг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхдүүд хүрэлцээтэй тоглоомоор тоглосноор нэг нэгтэйгээ хамтрач бүтээл хийх, бие биедээ хүндэтгэлтэй харьцах, тоглоомоо булаалцалдахгүй эвтэй тоглох зэрэг зан чанар харилцааны эерэг хандлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн спорт аяга өрөлт, 4х4 шоо, рубрик шоо зэрэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудаар дугуйлан хичээллүүлдэг. Дугуйлангийн үйл ажиллагаагаар хүүхдүүд 1 болон 2, 3 өнгөөр стандартын дагуу өрж сурах, 4х4 шоог эвлүүлэх, рубрик шоогоор янз бүрийн амьтан, эд зүйлс бүтээж чаддаг болсон.  Дугуйлангийн үйл ажиллагаа хичээллэснээр хүүхдүүд бие биедээ туслах, зааж өгөх, хамтрач хийх зэрэг эзэмшин эерэг хандлагыг төлөвшүүлэн ажиллаж байна. 

Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ногоон байгууламжийн талаар 

Цэцэрлэгийн орчинд нийт 7 камер ажиллаж байна. Бүлэг бүрт, цэцэрлэгийн хүлээн авах үүдний өрөөнд 1, арга зүйчийн өрөөнд 1, гал тогоонд 1катер ажиллаж байна. Эцэг эхчүүддээ "Хүмүүжлийн эерэг арга", "Хүүхдийн эрүүл ахуй"-н сургалтуудыг улирал бүр зохион байгуулж, зам тээврийн осол аюулгүй байдал, шинэ гарч ирсэн хууль дүрмээр гарын авлага бэлтгэн эцэг эхчүүдээ түгээн дэлгэрүүлж ажиллаж байна. 

Мөн бүлэг бүр хүнсний ногооны туршилтын талбай байгуулан хүнсний ногоо тариалж хүүхдүүдэд ногоо тарих арга, хүнсний ногоо ургах явцыг ажиглуулан ногоо тарихад ямар ямар үйл ажиллагаа хийдгийг хүүхдүүдээр дагуулан хийлгэж туршиж байна. Хүлэмж байгуулан ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээр өргөст хэмх, улаан лооль тариалж, хэрхэн арчилж тордох ёстойг туршин амьдралд хэрэгцээтэй мэдлэг төлөвшлийг төлөвшүүлэн ажилладаг. 

 

Файлууд (3):

58441894_296698637921995_868237835138760704_n.jpg
58442819_395395991299514_2185136071505870848_n.jpg
58543216_447397592680114_2435385953074806784_n.jpg
Нийтэлсэн:      Огноо: 2019-05-15 22:52:59 Уншсан тоо:  346

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.