feature-top

Зорилго: 17 Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Зорилго: 17 Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр манай цэцэрлэг багш ажилчдын дунд сургалт зохион байгуулсан.  Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар дараах /би өөрөө-хүүхэд- эцэг эхчүүд, иргэд- бусад байгууллага хамт олон/ чиглэлүүдээр түншлэн уриалж ажиллаж байна.

Чиглэл 1. Ажлын байрны соёл- Ажилчид цаг баримтлах, бусдыгаа хүндлэх, бусадтайгаа мэндлэх ахмад настаныг хүндлэх зэрэг ажлын байрны соёлыг багш ажилчдаасаа эхлэн хэрэгжүүлж ажиллаж байна. Энэхүү ажлыг зохион байгуулсанаар баг хамт олны эв нэгдэл, оролцоо, идэвхи санаачилагатай ажиллах нөхцөл бүрдэж ажиллаж байна. Багш ажилчид бид өөрсдөө хэрэгжүүлэн хүүхдүүддээ үлгэр дуурайлал болгон бие биенээ хүндлэх харьцах ажлын байрны соёлыг бусдадаа түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Чиглэл 2. Хоггүй орчин- багш ажилчид хүүхдүүд бүгд “хогоо хогийн саванд хийж хэвшицгээе” аян зохион байгуулж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүлгүүд хогийн савыг /хүүхдийн сонирхол татахуйц зураг нааж/ тохижуулах ажлыг хийлээ. Ингэснээр хүхдүүд хогоо хогийн саванд хийж хэвших дадалд суралцаж байна.     

Чиглэл 3. Зөв монгол хүүхэд- Монгол улсын Боловсролын тухай хуульд “ Монгол улсын Боловсролын зорилго иргэний оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Иймд манай цэцэрлэг нь тогтвортой хөгжлийн хүрээнд зөв монгол хүүхдийг бэлтгэн гаргах үүднээс монгол ёс заншлыг сэргээх ухуулан таниулах “Дээлтэй монгол хүүхэд” өдөрлөгийг 1 дэхь өдөр болгон явуулдаг нь монгол соёлоо дээдлэн монгол дээл хувцасаа өмсөж хэшицгээж байна. Багш миний хувьд хүүхдүүдэд багаас нь зөв дадал, хэвшил төлөвшүүлж эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилгоор дараах үйлүүдийг тогтмол хийдэг. Үүнд: Зөв суух, багштайгаа хамтарч тоглоомоо хураах, нусаа авхуулсан  цаасаа хогийн саванд хийх, найзыгаа хүндлэх, суусан сандлаа хураах гэх мэт үйлүүдийг хийдэг. Боловсрол бол хөгжлийн гол учраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь хүүхэд багачуудыг  ирээдүйн хариуцлагатай иргэн болон төлөвшүүлэх, түүнд сурах, хамтран ажиллах, шинийг эрэлхийлэх гэх мэт хүрээнд сургалтын үйл ажиллагааг хүүхдийн бие бялдар, оюун санаа, сэтгэц нийгэмшихүй зэрэг бүх талаар  ханган зохион байгуулах нь нэн чухал билээ.

 

Файлууд (1):

9.jpg
Нийтэлсэн:      Огноо: 2019-05-15 18:31:27 Уншсан тоо:  454

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.