feature-top

Тогтвортой хөгжил бидний хүрээнд

Тогтвортой хөгжил бидний хүрээнд  

Тогтвортой хөгжил нь ирээдүйн хойч үеийнхээ хэрэгцээ боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг олгодог. Тогтвортой хөгжил нь зорьсон зорилгодоо хүрэхийн тулд ахмад настан өөрийгөө болон бусдыг мөн өнгөрснөө, хойч үеэ хохироохгүйгээр ажиллах амьдрах ухааныг дээдлэн эзэмшсэн байхыг хэлнэ. Багш сурган хүмүүжүүлэгч, ард иргэд нь хойч үе болох ирээдүйдээ шинэ нийгмийг цогцлоох үйл явцад оролцож, бүтээж чадах боловсролтой ухамсартай байх хэрэгтэй. Боловсролтой ухамсартай байхын тулд ёс зүйн хэм хэмжээ, сэтгэлгээний хэв маяг, хандлага зохион байгуулах арга ухааныг эзэмшсэн байх шаардлагатай. Монгол улсын Боловсролын тухай хуульд “ Монгол улсын Боловсролын зорилго иргэний оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Иймд манай цэцэрлэг нь тогтвортой хөгжлийн хүрээнд зөв монгол хүүхдийг бэлтгэн гаргах үүднээс монгол ёс заншлыг сэргээх ухуулан таниулах хэрэглэгдэхүүн хийх, хүүхдээр зурж будуулах, дуу шүлэг заах, шагайн наадгай, үндэсний бөх, цагаан сар зэрэг үйлүүдээр секц дугуйланг хичээллүүлж чадвар олгож байна.Мөн “Дээлтэй монгол хүүхэд” өдөрлөгийг 1 дэхь өдөр болгон явуулдаг нь монгол дээл хувцасаа хэрэглэж занших, нэрийг нь тогтоох сайн талтай. Би бага бүлгийн багш хийдэг. Багш миний хувьд хүүхдүүдэд багаас нь зөв дадал, хэвшил төлөвшүүлж эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилгоор дараах үйлүүдийг тогтмол хийдэг. Үүнд: Зөв суух, багштайгаа хамтарч тоглоомоо хураах, нусаа авхуулсан  цаасаа хогийн саванд хийх, найзыгаа хүндлэх, суусан сандлаа хураах гэх мэт үйлүүдийг хийдэг. Монголчууд үр хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэх, уламжлалт сэтгэлгээ, ёс заншилтай ард түмэн. Эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь эрдэнэт хүний биеийн үнэ цэнэ, нүгэл буян, сургаал, бусдыг энэрэн нэгүүлсэх, хайрлан халамжлах, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухаан, эцэг эх, ахмад настанг хүндэтгэх ач тусыг нь санахыг ухааруулан сургасаар ирсэн. Энэ тогтвортой хөгжлийг олгож байгаа  үндэс суурь юм гэж үздэг. Хүн бүр тогтвортой хөгжлийн төлөө өдөр тутмын амьдралдаа дэлхийн хэмжээнд сэтгэж түүний төлөө үйл хэргээ орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүрээнд зөв хандлагыг бий болгон хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм.  


 
 

 

 
Нийтэлсэн:      Огноо: 2019-05-13 23:57:51 Уншсан тоо:  207

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.