feature-top

Тогтвортой хөгжил, тогтвортой боловсрол

БАЯНХОНГОР СУМЫН ДОЛООДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ

 

2019 оны 3 дугаар сар                                                                                      Цагаанчулуут

Баянхонгор аймгийн Цагаанчулуут  5-р багийн 200 хүүхдийг цэцэрлэгийн  6 бүлэгтээ хамруулан сургалт үйл ажиллагааг зохион явуулдаг.

v  Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээ бүлгийн суралцагчийн насны онцлогт тохируулан  дараах сургалтуудыг явуулсан.

 Бага бүлгийн  суралцагчдын эцэг эхэд:

ü  Сүүн шүдний эмгэг, амны хөндийн ариун цэвэр сахих арга зүй

ü  Хамрын нусыг цэвэрлэн, хамрын алчуур хэрэглүүлж хэвших

ü  Бага насны хүүхдийг сайн хооллож, дулаан хувцаслах, ороолт малгай хэрэглүүлэх

ü   Гарыг хүрэлцсэн болгоны дараа савандаж угаан халдвараас сэргийлэх  арга зүйн сургалтуудад эцэг эхчүүдийг 65-75 хувь хамруулсан.

Дунд бүлгийн суралцагч нарт:

ü  Харилцааны чадвар, эрүүл ахуйн зөв дадал олгохоор:

Хүүхэд бүртээ мэндлэх, хүндлэх, хувцсаа эвхэх, гараа зөв угаах дадалд сургах, хамрын алчуур хэрэглэх   цэгэн иллэг хийж дархлаагаа дэмжих,  шүд, амны хөндийг цэвэрлэх, хоолойг зөв зайлуулж сургахад бүлгийн багш, туслах багш нарт зөвлөмж өгч, хяналт тавьж хүүхэд бүрийн дадал ололтын үнэлгээг хянаж ажилласан.

Дунд бүлгийн эцэг эхэд:

ü  Суралцагчийн эрүүл мэнд, бие бялдрын түвшин тогтоох үзлэг хийсэн дүнг танилцуулан,“ Амны хөндийг цэвэрлэхэд эцэг эхийн оролцоо  шүдийг угаах арга зүй сэвдээр  сургалтыг хийхэд  45 хувь нь оролцсон.

            Ахлах бүлгийн эцэг эхэд:

Хүүхдийн эрүүл мэнд , бие бялдрын үнэлгээ хийсэн дүнг танилцуулан “Сүүн шүдний эмгэг, амны хөндийг цэвэрлэх арга зүй сургалтыг 48 хувьд сургалт хийгдсэн. 

Бэлтгэл бүлгийн суралцагч -66  хүүхдэд :

ü  Сүүн шүдийг арчлах арга зүй

ü  Гарыг савандаж угааж халдвараас сэргийлэх тухай

ü   Хамар амьсгалах эрхтэн, хамрыг цэвэрлэх арга зүй

ü  Цэгэн иллэг хийж дархлаагаа дэмжих

ü   Анхаарлаа төвлөрүүлж сонсох

ü   Хөдөлгөөн эрүүл мэнд сэдвээр сургалт мэдээлэл өгч үйл ажиллагаа сургалтын чанар, эрүүл ахуйн дадал  олголтыг хянаж ажиллаж байна.

v  Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр

Бэлтгэл бүлгийн эцэг эхэд:” 4-5 насны онцлог, сурах үйл ажиллагааг дэмжих, амны хөндий, чихийг  цэвэрлэх, “Сүүн шүдийг эрүүлжүүлэхэд асран хамгаалагчийн оролцоог бэхжүүлье” сэдвээр хоёр бүлгийн 42  эцэг эхэд сургалтыг хийлээ.

 Цэцэрлэгийн захиргаа “Хонгор  дент” шүдний эмч Нацагдоржоор  урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэн, анхны эмчилгээг 60 хувьд нь хийж дараагийн шатны эмчилгээг бүлгийн багш эцэг эхтэй хамтарч  мэргэжлийн эмчид үзүүлж шүдийг эрүүлжүүлэх арга хэмжээг 51,5   хувьд хүргэлээ. Цэцэрлэгийн бүлгүүдийн 2-5 насны 188 хүүхдэд А амин дэмийг 2018 оны 05 дугаар сарын 22-23 ны өдрүүдэд уулгахад 85,6 хувьтай хамрагдлаа.

 

Бүлгийн багш нар  жилд  2 удаа намар, хавар хүүхэд бүрийг өсөлтийн судалгаа, бие бялдрын сорилд хамруулан  жингийн алдагдалтай хүүхдүүдийг өдөр бүр , нэмэлтээр 11 цагт ясны  шөл уулган эрүүжүүлэх ажлыг явуулж байна.2018 оны 05 сарын  Өсөлтийн судалгаанаас үзэхэд: Бага насны хүүхдийн  өсөлт намар нэмэгдсэн харин хавар жин 1-2кг –аар нэмэгдсэн үзүүлэлттэй байсан нь бидний ажлын үр дүн юм.

 

 

 

 

 

 

 

Бүлгийн нэр

 

 

 

 

Нас

Нийт хүүхдийн тоо

Хамрагдсан хүүхдийн тоо

Бие бялдрын хөгжлөөр түрүүлэнгэ

Бие бялдрын хөгжил хэвийн

Бие бялдрын хөгжлөөр хоцронги

 09

сар

  5 сар

 09

 сар

  5 сар

09 сар

  5 сар

09

сар

  5 сар

09 сар

  5 сар

1

Бага

2-3

30

30

30

30

3

6

16

19

11

5

2

Дунд

3-4

35

35

34

34

8

9

22

25

4

1

3

Ахлах А

4-5

30

30

30

30

5

7

16

20

9

3

4

Ахлах Б

4-5

35

35

35

35

6

7

27

30

2

2

5

Бэлтгэл А

5-6

35

35

35

35

19

21

16

22

26

 

6

Бэлтгэл Б

5-6

35

35

35

34

8

9

27

25

 

 

 

Бүгд

 

200

200

199

199

49

59

124

141

26

11

                                                   

                                  

2009 оны 12-сард  Эрүүл мэндийн дэмжигч байгууллагын 3-р  зэргийн болзол

2010 оны 12-сард  Эрүүл мэндийн дэмжигч байгууллагын  2-р зэргийн болзол

2017 оны 12сард  “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагын 1-р зэргийн болзолыг ханган ажилласан.

Бага насны хүүхдийн хөдөлгөөнийг эвсэлийг сайжруулах, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилийг “Хөдөлгөөн эрүүл мэндийг” дэмжих жил болгон үйл ажиллагаануудыг явуулсан.

2018 оны 05сарын 02 нд цэцэрлэгийн бүлгүүдийн дунд “Хөдөлгөөн эрүүл мэндийн тайлант үйл ажиллагааг зохион явуулж 5-р багийн иргэдийг оролцуулсан.

Тус үйл ажиллагаанд давхардсан тоогоор цэцэрлэгийн 167 хүүхэд багачууд, цэцэрлэгийн нийт 162 эцэг эх, 5-р багийн Засаг  дарга н.Ууганцэцэг, Нийгмийн ажилтан н.Батсүрэн, Эрүүл мэндийн газрын ажилтан н.Дэжидмаа нар оролцлоо.

Хүүхдийн хоол тэжээл эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр.

            БШУС -ын 03, 04 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу ДХШК, жижүүр багш,  эмч нар хуваарийн дагуу  хамтарч хоолны чанар хүртээмж, хадгалалт, тээвэрлэлтэд боловсруулалт, түгээлт ба  их цэвэрлэгээнд хяналт тавьж  ажилласны үр дүнд гэдэсний ба хоолны хордлого бүртгэгдээгүй.

            Хоол үйлдвэрлэлийн нэгжид  их цэвэрлэгээг Мягмар, Баасан гарагт хийлгүүлж хяналт тавьж, шинжилгээг хуваарийн дагуу өгөн байгууллагын захиргаа ба бусад мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу ажиллаж, холбогдох арга хэмжээг авахаар  хүсэлт, мэдээллийг гарган хүргүүллээ.

            Бүлэг бүрд хоол зөөх, түгээх, чанар, амтыг шалган, аяга угаалтын стандартыг мөрдүүлж,  аяга халбагыг шарж ариутгах үйл ажиллагааг бүлгийн туслах багш бүр хөтөлж  хэвшсэн. Байгууллагын ундны ус зөөх хадгалах сав, бүлгүүдийн төмөр аягыг шилэн аягаар сольсон.Хүүхдийн оо сойзыг ариун цэврийн өрөөнөөс тусгаарлаж байршуулсан6

v  Эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийн талаар                                                                         

Цэцэрлэгийн орчинд нийт 15 камер ажиллаж байна.Бүлэг бүрт 2 цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах үүдний орчинд 1, урлагийн зааланд 1,цэцэрлэгийн 2 давхарын кордорт 1ш камер ажиллаж байна. Цэцэрлэгийн эцэг эхчүүддэд өглөө орой бүр “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх”, ”Хүмүүжлийн эерэг арга”, болон Эрүүл мэндийн сургалт хичээлийг өдөр бүр олгож байна.

Зогсоол – Машины зогсоолыг тэмдэгжүүлсэн ба  илүү олон машин зогсохоор заагын өөрчилөн зассан. Цаашид хучилттай болгохоор төлөвлөж байна.

Зам- Цэцэрлэгийн хашаанаас үүд, үүднээс бие засах газар, амрах хэсэг хүртэл зориулалтын явган хүний замтай ба цэцэрлэгийн эргэн тойронд бетон хашлагатай хайрган замыг нэмж хийсэн.

2018оны 05 сард Цэцэрлэгийн гадна орчинд “Биеийн тамирын талбайг” шинэчлэн хийж тохижуулсан.

 

Амрах хэсэг -  Багш, ажилчид, эцэг эхчүүд амрах зориулалтын сүүдрэвчтэй ба өнгө үзэмжийг жил бүр сайжруулж байна. Мөн хүүхдүүдэд зориулсан чөлөөт цагийг өнгөрүүлэх биеийн тамирын болон тоглооомын талбайг шинэ зохион байгуулалтаайгаар нэмж хийсэн Хогийн цэгийг шинэчлэн хаалгыг хашааны гадагш гарган хийсэн.

 

     

Файлууд (1):

?????????? ?????? ????????.docx
Нийтэлсэн:      Огноо: 2019-05-04 16:06:44 Уншсан тоо:  68

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.