feature-top

Тогтвортой хөгжил

 

Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг хэлнэ”.  Миний өнөөдрийн үйл ажиллагаа бидний маргаашийн ирээдүйд эерэгээр эсвэл эсрэгээр нөлөөлж байдаг учир  манай цэцэрлэгийн бүлгийн хүүхдүүд хогийг гурав ангилан хаяж хэвшсэн. Хогийн саваа гарын доорх материал цаасан хайрцаг ашиглан гурван өөр өнгөөр бүрж савны дээд талд хуванцар хог, цаасан хог, нойтон хог гэсэн тэмдэглэгээ хийж ялгуулсан. Ингэж хогоо ялган хаяж хэвшснээр хүүхдүүд эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл явцад суралцаж байна.  

Мөн амьдарч буй орчин гэр бүлээс эхлүүлэх нь миний оролцоо гэж үзэж цаашид амьдарч буй баг хороо,сум дүүрэг,аймаг хотын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хүмүүс үзэл бодлоороо нэгдэх,сошал орчинд нэгдэх зар сурталчилгаа явуулах зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна.Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хүүхдүүдэд ойлгогдохуйц,насны онцлогт тохирсон "ТОМ НОМ"", анимэйшн хэлбэрээр тогтвортой хөгжлийн суурь боловсрол олгох нь хамгийн үр дүнтэй ,хүртээмжтэй  арга байх болов уу, "" Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030"" ,Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр бид цэнхэр дэлхийдээ эрүүл энх амьдарч,арьс өнгө шашин шүтлэг,баян ядуугийн ялгаагүйгээр оршин тогтнож,эрх тэгш нээлттэй нийгэмд сурч хөгжих,айдас хүйдэсгүйгээр ирээдүйдээ итгэлтэй хөдөлмөрлөх бүрэн боломжтой болно. Тогтвортой хөгжлийн бодлогыг боловсролын салбарт хөгжүүлэх чиглэлд манай цэцэрлэг нэн түрүүнд гадна дотор талд ЭКО орчин бүрдүүлэхийн тулд эргэн тойрон мод тарих,цэцэг тарих ,цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд МОНГОЛ НОГОО ТӨСӨЛ-д хамрагдан хамтран ажиллах болсондоо баяртай байна

Нийтэлсэн:      Огноо: 2019-05-01 10:49:20 Уншсан тоо:  250

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.