feature-top

Тогтвортой хөгжлийн цэцэрлэг дэхь үзэл баримтлал

Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах боломжыг алдахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангахыг хэлнэ. Улс орны хөгжих нэгэн хувилбар бол ард иргэд сум орон нутаг хөгжлийг дэмжин нэгэн зэрэг гар бие оролцох явдал юм. Манай цэцэрлэг тогтвортой хөгжлийн чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд багш ажлын байрандаа дээрээ хариуцлагтай үр бүтээлтэй ажиллаж 14 хоноод нэг чиглэл сонгоод нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх харилцаа хандлагаа засан ажиллаж байгаа мөнхөгжлйин бэрхшээлтэй хөдөөгийн алслагдсан хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор эцэг эхтэй нь харилцан ажиллаж байна. Экологи тэнцтэртэй байдлын хүрээнд цэцэрлэгээрээ "Эко" сум төсөлд хамрагдаж хогоо ангилдаг мөн анги бүр дотороо хог ангилах цаасан хогын савтай үүнд бүлгийн хүүхдүүд хогоо ангилан хаяж сурч байгаа үүний хүрээнд хүүхдүүдэд хог хэрхэн ангилах талаар мэдлэгийг хөгжүүлэх үйл ажиллагаагаар өгч байгаа.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-24 18:27:56 Уншсан тоо:  406

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.