feature-top

Багш багшаасаа суралцъя

Н.Цэрэнчимэд

Орхон аймгийн лаборатори VIII сургуулийн багш

ntserenchimed@yahoo.com 

Арга туршлагыг хэрэгжүүлэх хүрээ: Бага ангийн багш нар, сургалтын менежер

Боловсролын салбарт ажиллах хугацаандаа сургалтын чанарыг дээшлүүлэхэд голлон анхаарч, сургалтын идэвхтэй арга, технологийг цаг алдалгүй эзэмшиж, ажилдаа байнга шинийг сэдэн санаачилж нэвтрүүлдэг төдийгүй, шинэ залуу багш нар болон мэргэжил нэгт багш нараа сургаж дадлагажуулах үйлст хувь нэмэр оруулж, өөрийн сурсан мэдсэн, хийж хэрэгжүүлснээ бусдын төлөө харамгүй зориулан хамтран ажилладаг. Багш, суралцагчийн бие даасан чөлөөт хөгжлийг ямагт анхаарч, суралцагч бүрийн мэдээллийг хүлээн авах хурд, хугацааг тооцоолж, суралцагч бүрийн онцлогт тохируулан шинжлэх ухааны мэдлэгийг амьдралд хэрэглээ болгох энгийн түвшинд эзэмшүүлэхийг эрмэлзэх шаардлагатай байгаа өнөө үед хичээлийг хэрэглээтэй холбож зааснаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй сайн болгосон бөгөөд математикийг бусад хичээлтэй холбон цаг хугацааг хэмнэж, багш суралцагчид илүү хурдан хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилладаг. Багаар ажиллах чадвар сайтай, хамт олныг арга зүйн удирдлагаар хангаж, аливаа ажлыг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, үр дүнг тооцох өөрийн гэсэн өвөрмөц арга туршлагатай. Үлгэрлэн дагуулах, харилцан ярилцах, судалгаа шинжилгээ хийх гэх мэт удирдлагын арга барилуудыг оновчтой хослуулан ашиглаж, хамт олны уур амьсгалыг судалж, шийдвэр гаргах түвшинд ямагт манлайлагч байж чаддаг. Сургалтын үйл ажиллагаандаа арга зүй, технологийг санаачлан хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажилласан. Үүнд: “Багш багшаасаа суралцъя”, “Багийн ажиллагаа - Багшийн хөгжил”, “Залуу багш - Менежерийн дэмжлэг”, “Зочин багш”, “Хялбар туршилтаар мэдлэг бүтээлгэх бидний арга зүй” технологийг дурдаж болно.

Арга туршлагын онцлог:

Бага ангийн багш нар олон судлагдахууныг заах явцад ШУ-ы онол, туршилт явуулахад арга зүйн бэрхшээл тулгардаг. Иймд сургалтын менежер бага ангийн багш нарыг дунд ангийн мэргэжлийн багш нартай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгснөөр багш хөгжилд ахиц дэвшил гарах, улмаар бага дундын залгамж холбоог сайжруулж, багш багшаасаа харилцан суралцах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Шинэлэг тал:

Хамтын хичээл заах, мэргэжлийн багш нар сургалт зохион байгуулах, олимпиад, уралдаан, тэмцээнд хамтын бэлтгэл хийх, харилцан суралцах, хос багшийн аргаар залуу багш нараа дадлагажуулан чадваржуулна.

Хэрэгжүүлэх үе: Хичээлийн жилийн турш

Арга зүйгээ туршиж, хэрэгжүүлсэн байдал:

            2011 оноос одоог хүртэл арга зүйгээ туршин хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийт 30 гаруй залуу багш нарыг ур чадвар, арга зүй, технологийг эзэмшүүлж, чадваржуулсан. Мөн орон нутгийн дадлагын оюутнуудыг багшлах ажилд нь чиглүүлэн зөвлөн тусалж, хамтарч ажилладаг. Үүнд өөрийн орон нутгийн их дээд сургууль болон МУБИС-ийн багш оюутнуудтай хамтран ажиллаж, өөрийн арга зүйгээ туршин хэрэгжүүлсэн.

Технологийн зураглал:

Арга, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:          

·         Багш нар бие биеэсээ харилцан харилцан суралцсан.

·         Хамтын ажиллагааг өрнүүлсэн.

·         Бусадтай өрсөлдөж, өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн тустай байлаа.

·         Мэргэжлийн багш нар хамтарсан.

·         Туршлагатай сайн багш нар болон залуу багш нар хамтарсан.

·         Хичээл заах багш ба менежерийн хамтарсан баг бий болсон.

·         Сургууль өөрийн онцлог нөхцөлдөө зохицуулан хэрэгжүүлж ажилласан.

·         Багшлахуй болон суралцахуйд эерэг өөрчлөлт, хөгжлийг бий болгоход чухал ач холбогдолтой болохыг дараах байдлаар тодруулъя.

  

Өмнө нь зааж байхдаа

Хамтарч ажилласнаар

Сул тал

Давуу тал

Сул тал

Давуу тал

Онолын мэдлэг, туршилтын багаж хэрэгсэл ААД бага мэдэх Дунд ангийн багш нараас асуух гэхээр санаа нь зовно. Ийм

зүйлийг мэдэхгүй

байхдаа... гэх мэт      үгээс

зайлсхийх

Мэддэг ч заахад бэрхшээл гарав.

Хүнддүүлэх, хөнгөдүүлэх

Суралцахуйг дэмжихэд анхаарах

Ганцаараа бэлтгээд л байдаг, гарч буй үр дүн бага.

Бэлтгэлд цаг их зарцуулах

Хялбар аргыг олоход дадлага туршлага

 бага

Өөрийгөө, хөгжүүлэх

боловсруулахыг төдий л боддог ч

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш ...

Яагаад?

Харилцан туршлага

солилцсон.

Янз бүрийн мэргэжлийн

 багш нар хамтарсан.

Удирдлагын зүгээс

багшаа хөгжүүлэх

 ажлуудыг зохион

 байгуулж, бага дундын

 залгамж холбоог улам

 сайжруулан ажилладаг

 болсон. Багаараа

 хөгжсөн

 

Лаборатори сургуулийн бүх багш нарт үзүүлэх хичээл зааж, мэргэжлийн багш нар баг болон хамтарч ажилласнаар багш чадваржин хөгжиж, онол арга зүйгээ дээшлүүлэн ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байлаа. Аймгийн судлагдахууны багт хичээлүүдээ зааж, харилцан туршлагаа хуваалцан, хэлэлцүүлгийг хийлээ. Багшаа чадваржуулснаар залуу багш нар ур чадварын уралдаанд амжилттай оролцож, бусад сургуулиудтай туршлага солилцох зорилгоор “Багш солилцоо” хөтөлбөрт хамрагдан амжилттай ажиллаж байна. “100 залуу багш” модуль сургалтад хамрагдсан багш нар амжилттай суралцаж, зохион байгуулагдсан ажилд идэвхтэй оролцон багаараа I байр, хичээл заалт, сургалтаар олж авсан мэдлэгээ хэрэглээ болгох ажлууд хийгдсэн. Залуу багш нарын ур чадварын уралдаанд газар зүйн багш Ч.Отгонбааатар, бага ангийн багш А.Хишигбаяр I байр, 2017, 2018 оны аймгийн мэргэжлийн багш нарын олимпиадын хошой аварга багшаар залуу багш нар төрөн гарч байгаа нь бахархууштай. Хошой аварга залуу багш нар: Математикийн багш Э.Мөнх-Оргил, англи хэлний багш Н.Өлзиймаа, аймгийн судлагдахууны хичээлүүдээр масс сургалтын олимпиадад багш нар амжилттай сайн оролцсоноор 2012, 2013, 2015, 2017, 2018 онуудын “Масс сургалттай сургууль”- аар шалгарсан байна. “Багийн ажиллагаа-Багшийн хөгжил”, “Багш багшаасаа суралцъя”, “Залуу багш-Менежерийн дэмжлэг” арга зүй технологийг амжилттай хэрэгжүүлж ажилласныг дээрх болон дараах амжилтуудаар баталж байна. 2016, 2018 оны “Шилдэг байгууллага”, улсын “Сайн хичээл” зөвлөгөөнд бага, дунд ангиас 4 багшийн хичээл бэлтгэгдэн оролцсоноос бага ангийн багаар бэлтгэсэн монгол хэлний хичээл шилдэг хичээлээр шалгарч, “Багшийн хөгжил” сайт болон “Суралцахуйг дэмжсэн хичээл үйл ажиллагааны төлөвлөлт” арга зүйн номонд чиглүүлэгч багш нар багийн гишүүдийн хамтаар туршлага нь үндэсний хэмжээнд түгээгдсэн.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 18:03:23 Уншсан тоо:  264

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.