feature-top

Математикийн сургалтыг илүү үр дүнтэй болгох арга зүй

А.Хишигням

”Глобал” дунд сургуулийн сургалтын менежер

Туршлагыг хэрэглэх хүрээ: ЕБС-ийн сурагчид, тэдний эцэг эх, математикийн багш нар

Туршлагын шинэлэг зүйл: Уламжлалт танхимын сургалтын загварыг мэдээлэл боловсруулах үйлийг идэвхтэй байлгахыг шаардаж байгаа дэлхийн боловсролын шинэ чиг хандлагад нийцүүлэн сурагчид математик болон англи хэлний мэдлэгээ ах иулах, мэдээллийн технологийг хэрэглэх чадвараа сайжруулах төдийгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах үйл явцыг хянах боломжтой болохыг харуулсан.

Туршиж, хэрэгжүүлсэн байдал:

2014 оны 10-р сараас эхлэн “Хан академи”-ийн математикийн онлайн сургалтад 5-10-р ангийн 230-иад сурагчдыг хамруулан, тэдний сургалтын явцыг хянан, математикийн хичээлтэй холбож, үр дүнг тооцон үзэхэд уламжлалт танхимын сургалтын сул талыг “Хан академи”-ийн сургалтаар нөхөх боломж байгаа нь нотлогдсон.

Туршлагыг хэрэгжүүлэх аргачлал:

Анх 18-р зуунд Прусст манай өнөөгийн танхимын сургалтын гол загвар үүссэн байна. Бодит байдал дээр манай уламжлалт танхимын сургалтын загвар нь сургалтын идэвхгүй хэлбэрт тооцогдох болж, дэлхий даяар мэдээлэл боловсруулах үйлийг улам идэвхтэй байлгахыг шаардаж байна. Ийм цаг үед ирээдүйн боловсрол ямар байх шаардлагатайг харуулах ядаж ойролцоо ч болов загвар бий эсэхийг сонирхох явцдаа багшлах урлагийн тухай мэдээллийг танилцуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, ухаантай хослуулсан хамгийн ойлгомжтой бас хамгаас үр дүнтэй байж болох “Хан академи”-ийн онлайн сургалттай танилцсан юм.

“Хан академи”-ийн онлайн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хэрхэн хослуулснаа тайлбарлая. Хэдийгээр сурагч бүр https,//www.khanacademy.org (англи хувилбар) болон https,//mn.khanacademy.org (монгол хувилбар) сайтаар Хан академи-ийн онлайн сургалтад сайн дураараа бүртгүүлэн хамрагдах боломжтой боловч хосолсон сургалтын хувьд хамруулах багш бүлэг үүсгэн сурагч бүрээ бүртгэл хийх нь сургалтын явцыг багш,эцэг эх хянах боломжийг олгодог. Бүртгэл хэрхэн хийхийг тайлбарлая.

 1.     https,//mn.khanacademy.org/ сайтын багшийн нэвтрэх хэсгээр орно.

Бүртгэл хийгдсэний дараа албан ёсоор сургалт эхэлсэн гэж үзэн багшийн чиглүүлэх ажил эхэлнэ. Энэ чиглүүлэх ажил нь дараах зорилготой байдаг. Үүнд:

1.     Танхимын сургалтаар үзсэн мэдлэг ойлголтоо баяжуулах

2.     Ойлгоогүй хичээлээ давтах

3.     Өмнө үзсэнээ сэргээн санах

4.     Мэдлэгийн түвшнээ тогтоох

 

Багш чиглүүлсний дагуу сурагч бүр өөрт тохирох математикийн курсийн бэлэн тавигдсан видео хичээлүүдийг үзэх, сайтад тавигдсан бодлогуудыг бодох зэргээр уг сургалтад танхимын бус аргаар суралцана. Сургалтын үйл явцын талаар багш хянах самбарын тусламжтайгаар мэдээлэл авч, үүний дагуу эцэг эх сурагчдад зөвлөгөө өгөх зэргээр чиглүүлнэ.

Үр дүн:

Видео программаараа боловсрол эзэмших арга замыг өөрчилж чадна гэж үзсэн Салман Хан-ы үүсгэн байгуулсан “Хан академи”-ийн онлайн сургалтыг математикийн уламжлалт хөтөлбөрийн оронд бус харин түүний нэмэлтээр ашиглах боломжтой болохыг олж мэдлээ. Ингэж “Хан академи”-ийн онлайн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хослуулах нь

багшийн хувьд:

·         Сурагч бүрийг суралцахуйгаа удирдахад нь чиглүүлэх

·         Сурагч бүрийн хичээл зүтгэлийг үнэлэх

·         Тэдний бие даан суралцаж буй арга барилыг хянах

·         Сурагч бүрийг хувийн онцлогт нь тохируулан ялгаатай хурдтайгаар сургах

·         Багш сурагч бүрд анхаарал хандуулснаар тэдэнд урам өгөх

·         Хөтөлбөрөө баяжуулах

сурагчийн хувьд:

·         Өөрийн хурдад тааруулан сурах

·         Өөрийн сурах үйлд хариуцлага хүлээх

·         Суралцахуйгаа өөрөө удирдах

·         Хаана, хэзээ сурахаа шийдэх

·         Хичээл хоорондын холбоо хамаарлыг илүү гүнзгий, илүү баттай ойлгох

·         Тодорхой ойлголтыг хангалттай сайн эзэмшсэн сурагч хараахан ойлгож эзэмшээгүй нэгэндээ туслан дэмжих

·         Сурагчид өмнөө тулгараад байгаа бэрхшээлийг даван туулах зэргээр хамтран суралцах давуу талтай болох нь харагдлаа.

Бусад нөлөөллийн талаар https,//mn.khanacademy.org/about/impact-ээс дэлгэрэнгүй үзнэ үү.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 17:37:28 Уншсан тоо:  144

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.