feature-top

Нэг хэрэглэгдэхүүнийг 1-5 дугаар ангид агуулгын залгамж холбоотойгоор дахин хэрэглэх боломж

 

А. Бямбасүрэн

Нийслэлийн лаборатори 20-р сургуулийн сургалтын менежер

byambaa730629@gmail.com

 

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: Бага ангийн багш нар

Гол онцлог, шинэлэг тал:

 Сургалтын арга барил хүүхдээр өөрөөр нь мэдлэг бүтээлгэхэд чиглэж, багш өөрөө чиглүүлгийн үүргийг гүйцэтгэдэг. Бага ангийн багш нар хичээлийн бэлтгэлийг хийх шаардлагатай болно. Хичээлийг хэрхэн сайн бэлтгэж орсноос л сурагчдын сурлагын амжилт шалтгаалдаг. 40 минутын ээлжит хичээлийг бэлтгэхэд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа ордог. Бэлтгэж заасан хичээлийг 5 жилийн дараа дахин заах болдог. Энэ үед сургалтын хөтөлбөр, сурах бичиг гээд л бүх юм цаг үеэ дагаад өөрчлөгдсөн байдаг. Иймд олон жил хэрэглэгдэхээр амьдралд ойрхон, нэг хэрэглэгдэхүүнийг олон агуулга, олон анги дамжиж хэрэглэх боломжтойгоор бэлтгэвэл багш нарын ажилд дөхөмтэй байдаг.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

             Багш хүн заах гэж байгаа хичээлийнхээ хөтөлбөрийг цаасан дээр буулгаж, яаж заах уу гэж бодох тусам хэрэглэгдэхүүн хийх санаа аяндаа л төрдөг. Манай сургуулийн багш нар цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үеэр хичээл бүрийг “Хүүхэд бүрийн гарт хэрэглэгдэхүүн” уриатайгаар анх туршиж хичээлээ үр дүнтэй заадаг болсон. Үүнийгээ 2013-2015 он хүртэл үр дүнтэй хэрэгжүүлсэн. 2016 оноос одоог хүртэл хэрэглэгдэхүүнийг олон хувилбартай байнгын хэрэглээ болгож ашиглах нь чухал юм байна гэж үзээд хэрэглэгдэхүүний судалгаа хийж 1-5-р ангид жил бүр үргэлжлүүлэн ашиглахаар туршиж сурагчдаар мэдлэг бүтээлгэх арга үр дүнд хүрч байна. Жишээ болгож багш нарын ашигладаг математикийн нэгэн хэрэглэгдэхүүний тухай товч танилцуулъя.

 

 

 

  

 Энэ хэрэглэгдэхүүнийг “Самбарын шугам” гэж нэрлэдэг. Залгамж холбоог харуулбал:

Анги

Заах арга зүй

1-р ангид

“ Тоо тоолол”

       Цифр таниулах

       10 доторх тоог нэмэх, хасах үйлдэл

       Хөрш тоо

       Нэгээр хоёроор нэмэгдүүлэх, хорогдуулах гэх мэт агуулга

2-р ангид

“Уртыг хэмжих”

3-р ангид

·         “Энгийн бутархай”

·           , , гэх мэтээр хаана байрлах вэ? гэсэн асуултын дагуу 0 ба 1-ийн хооронд байрлана.

·         2  хаана байрлах вэ? гэхэд 2 ба 3-ын хооронд байрлана.

·      хаана байрлах вэ? гэхэд засагдах бутархайгаа 1  гэсэн холимог бутархай болгоод, 1 ба 2-ын хооронд байрлана гэх зэргээр хэрэглэж болно.

4, 5-р ангид

“Аравтын бутархай”


 

  0,5 1,5

 

Ийм хялбархан шийдэж болох энгийн хэрэглэгдэхүүнийг санаачлан хийгээд, хэчнээн жил ч ашигласан суралцагч бүрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хэрэглэгдэхүүн болж чадсан билээ.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт:

Хичээл үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт

·         Багш нарын арга зүйд өөрчлөлт орсон.

·         1-5-р ангийн залгамж холбоог багш нар чухалчилдаг болсон

·         Суралцагч төвтэй болсон

Суралцагчид гарсан өөрчлөлт:

·         Сурагчдын юмыг таньж мэдэх хүсэл тэмүүлэл нь ихэсч, хичээлдээ идэвхтэй болж бусдын өмнө өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай болсон нь суралцах үйлд дөхөм болсон.

·         Аливаа ухагдахууны үндсэн учир шалтгааныг харах дүрслэлээр ойлгож авдаг болсон.

20 дугаар сургуулийн багш нарын хэрэглэгдэхүүнийг хэрхэн хийж, ашигладаг арга туршлагыг Үндэсний хэмжээнд боловсролын бүх шатны мэргэжилтнүүдэд хүргэсээр байна. Жишээ нь, бага ангийн “Зөвлөх багш” С.Болормаагийн хичээлдээ ашигладаг хэрэглэгдэхүүнтэй танилцаж, өөрийн ажилдаа нэвтрүүлсэн сэтгэгдлүүд их ирдэг. Мөн бага ангийн багш нараас 2018-2019 онуудад нийт 9 багш “ЗААХ АРГАЧ” зэргээ ахиулан “ТЭРГҮҮЛЭХ” зэрэг, залуу багш нараа сшинээр 5 багш “ЗААХ АРГАЧ” зэргийг хүртсэн амжилттай байгаа.

Бага ангийн багш гэсэн нэр хүндтэй сайхан мэргэжлийг эзэмшин, эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг сургахад багш нартайгаа хамтран ажиллаж, залуу үеийн төлөөлөл болсон багш нарыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 16:07:16 Уншсан тоо:  170

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.