feature-top

Туршилтат хичээлээр суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх нь

 

С.Тайван. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, химийн багш

ntsg2012@gmail.com

Арга зүй, туршлагын хэрэгжүүлэх хүрээ: Химийн мэргэжлийн багш нар

Арга зүй, туршлагын онцлог: XХI зууны хүүхдүүд мэдээллийн хурдацтай цаг үед амьдарч байгаа учраас тэдний хэрэгцээ шаардлага, нийгэмд хандах хандлага, мэдлэг боловсрол, мэргэжлийн сонголт зэрэгт нэлээд анхаарал тавих хэрэгтэй байна. Улмаар техник технологийн дэвшилтэт энэ зуунд дэлхийн жишигт нийцэхүйц мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхийн тулд шинжлэх ухаанч арга барилтай эерэг хандлагатай иргэн болж төлөвшүүлэх нь чухал юм. Шинжлэх ухаанч арга барил бол “Байгаль ертөнцийг судлах, олж авсан баримт нотолгоонд үндэслэн тайлбарлах олон талт арга зам” юм. Мөн энд сурагчдад шинжлэх ухааны санааг ойлгох, мэдлэг бүтээх, байгаль ертөнцийн мөн чанарыг эрдэмтэд хэрхэн судалж ирснийг мэдрэх үйл багтдаг. Шинжлэх ухааны мэдлэгт шинжлэх ухааны ойлголт, ухагдахуун, түүний тодорхойлолт, багаж, онол, хууль зүй тогтол зэрэг баримтууд хамаарна. Энэ бол бидний сайн мэддэг, зааж сургаж ирсэн зүйл юм. Харин шинжлэх ухааны тухай мэдлэгт судалгаа шинжилгээ, туршилт сорил хийх арга, аргачлал зэрэг ур ухаан, чадвар хамаарна. Үүнийг бид орхигдуулж ирсэн талтай. Шинжлэх ухаанч эрэл хайлт хийлгэх замаар сурагчдад шинжлэх ухааны ба шинжлэх ухааны тухай мэдлэгийг арга билгийн шүтэлцээнд эзэмшүүлж, шинжлэх ухаанч арга барил сургах нь сургалтын шинэчлэлийн зорилт юм.

 Хичээлээр суралцагчдыг зөвхөн унших, сонсох, харах зэрэг үйлээр дамжуулан суралцуулж байвал түүнийг идэвхгүй сургалт суралцахуй, харин ярилцах, биеэр оролцох зэрэг үйлээр дамжуулан суралцуулж байвал (эдгээр үйлийг төлөвлөснөөр суралцагч унших, сонсох, харах, зэрэг үйлийг давхар гүйцэтгэх боломжтой) түүнийг идэвхтэй суралцахуйн үйл явц хэмээн үздэг. Багш суралцагчдынхаа ШУАБ-ын чадварынх нь түвшнээс хамааруулан туршилтыг ялгаатай байдлаар хичээлд хэрэглэх боломжтой.

Хүний уураг тархи харах, сонсох, хүрэх, амтлах, үнэрлэх, хийх гэсэн 6 арга замаар мэдээллийг хүлээн авч боловсруулах бөгөөд хичээлд эдгээр арга замаар олж авсан мэдээллийг дундаж хурдтай суралцагч 24 цагийн дараа хэдэн хувийг нь сэргээн санадаг болохыг “Суралцахуйн пирамид”-аар илэрхийлсэн байдаг. Хүн уншсан зүйлийнхээ 10%-ийг санадаг бол хийсэн зүйлийнхээ 90%-г эргэн санадаг байна.Түүнчлэн эдгээр үйлийг гүйцэтгэсний үр дүнд суралцагчдын хүрэх суралцахуйн үр дүн болох сэтгэлгээний чадварууд мөн ялгаатай байдаг байна.

 

Суралцагч нь унших, сонсох, үйлийг гүйцэтгэснээр тоочих, тодорхойлолт хэлэх, үгээр дүрслэх, учирлан тайлбарлах, мөн уншиж, сонсож, харах үйлийг гүйцэтгэснээр тухайн зүйлийг зураг, диаграмм, хүснэгт зэргийг ашиглан илэрхийлэн /батлан/ эсвэл тайлбарлан харуулах, ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд тухайн сурсан зүйлээ хэрэглэх холбоотой дасгал ажиллах зэрэг чадваруудыг эзэмшдэг байна. Харин ярилцах, хэлэлцэх, загвар бүтээх, туршилт явуулах, танилцуулга бэлтгэх үйлийг гүйцэтгэснээр задлан шинжлэх, үнэлэх, бүтээх, ахуй амьдралдаа хэрэглэх чадваруудыг эзэмшдэг. Туршилт нь суралцагчдын сэтгэхүйн өндөр түвшний чадварыг хөгжүүлдэг идэвхтэй суралцахуйн үйл явц хэмээн үздэг.

 

 

Туршилт төлөвлөхөд заавал тооцож үзэх асуудал

         Шинжлэх ухаанч арга барилын түвшин (ШУАБТ)

·         Суралцахуйн зорилт

·         Туршилтын даалгавар

·         Туршилтын өмнө асуух асуулт

·         Туршилтын дараа асуух асуулт

Туршилт ба ШУАБ хоёр ямар ялгаатай вэ?

Туршилт

ШУАБ

Тухайн асуудлыг лабораторын нөхцөлд ШУ-ны арга, аргачлалын дагуу гүйцэтгэх, турших, дүгнэх, таамаглах үйл явц

Суралцагчдад өөрсдийн гаргасан баримт нотолгоонд суурилан тайлбар дэвшүүлэх олон төрлийн арга хэлбэр бөгөөд түүний нэг нь туршилт юм.

 

Туршилтын өмнөх асуулт

§  Туршилтаар бүтээлгэх мэдлэгтэй холбоотой

§  Туршилтын төлөвлөлттэй холбоотойгоор

§  Туршилтын зааврыг ойлгуулахтай холбоотой

§  Туршилтын үр дүнг танилцуулахтай холбоотой

Туршилтын дараах асуулт

§ Туршилтын явцыг үнэлэхтэй холбоотой

§ Туршилтын үнэн зөв дүгнэлт гаргахтай холбоотой

§ Асуудал шийдвэрлүүлэхтэй холбоотой

Суралцагчдын ажлын хуудсыг оновчтой зөв боловсруулж чадвал суралцагчдын сурах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх боломж олгох, багш суралцагчдад мэдлэг, чадварын талаар эргэх холбоотой мэдээллийг өгөх, хичээлийн явцад суралцагчдын үр дүнг нэгтгэн дүгнэх чиглүүлэх, хэрхэн төлөвлөх тухай мэдээлэл олж авах зэрэг дэмжлэгийг үзүүлж чаддаг.

Суралцагчийн ажлын хуудсыг дараах үндсэн агуулгын хүрээнд боловсруулбал оновчтой.

·       Ерөнхий мэдээлэл

·       Туршилтын нэр

·       Туршилтаар гүйцэтгэх даалгавар

·       Туршилтын өмнөх асуулт

·       Туршилтын төлөвлөлт

·       Туршилтын зорилго

·       Хамаарах ба үл хамаарах хувьсагч, тогтмол байлгах шаардлагатай хувьсагч хэмжигдэхүүн

·       Туршилт гүйцэтгэх дараалал

§  Туршилтаар хийх ажиглалт, хэмжилт

§  Бодис урвалжийн талаарх мэдээлэл (R,S) аюулгүй ажиллагаа

§  Туршилтын үр дүн

§  Үр дүнгийн боловсруулалт

§  Туршилтын алдаа

§  Явцын үнэлгээ

§  Дүгнэлт

§  Туршилтын дараах асуулт

 

Хичээлийн нэр

Хичээлийн зорилго

Ажлын хуудас

Туршилтын өмнөх асуулт

Хэрэглэгдэхүүн

Цаасан хроматографийн арга

Хроматографийн аргыг тайлбарлах

2.1а Цаасан хроматографын аргыг тодорхойлох

2.1б Энгийн хроматограммыг хөрвүүлэн тайлбарлах

Өгсөн аргачлалын дагуу туршилтаа хийж, үр дүнг тэмдэглэн, асуултад хариулан хар болон бусад өнгийн фломастерууд нь цэвэр бодис уу, холимог бодис эсэхийг тодорхойлж, хариултаа тайлбарлаарай.

Хар өнгө нь холимог бодис уу?

Цэвэр бодис уу?

 

Бодис урвалж, Өнгө өнгийн фломастер 10 ш, Ус

Шил сав, Шилэн стакан, фильтрийн цаас, шугам, балын харандаа, савх

 

Туршилтын аргачлал

Ажиглалтын үр дүн

1.Хроматографын цаасыг тэгш өнцөгт хэлбэртэй хайчилна.

2.Шилэн саванд тохирох хэмжээний усыг хийнэ.

3.Хроматографын цаасан дээр эхлэх шугамыг харандаагаар түүний доод ирмэгээс 1см-ийн зайтай тэмдэглэнэ.

4. Хос фломастер тус бүрээр эхлэх шугам дээр хоорондоо 1см зайтай байхаар 2мм орчим диаметртэй байхаар зэрэгцүүлэн цэглэнэ.

5. Савны хананд хүргэлгүйгээр хроматографын цаасыг цэх шулуун байхаар тогтоох аргаа сонгоно.

6.Хроматографын цаасыг шилэн саванд хөдөлгөөнгүй байрлуулна. Эхлэх шугам шилэн саванд буй усны түвшингээс 7-8мм өндөртэй байна.

 

 

Туршилтын үр дүнг харьцуулж, ялгаа байгаа эсэхийг ажиглан тэмдэглэ.

 

 ..

 ..

 ..

 ..

 ..

 ..

Туршилтын явц, үр дүнгийн харьцуулалтаас ямар ямар алдаа гарсан болохыг тэмдэглээрэй. Яагаад эдгээр алдаа гарсан талаар хэлэлцээрэй.

 ..

 ..

 ..

 ..

 ..

 ..

Туршилтын дараах асуулт

ü Хроматографын цаасан дээр эхлэх шугамыг үзгээр биш харандаагаар зурдгийн учир юу вэ?

ü Хроматографын цаасыг шилэн савны хананд хүргэж байрлуулж болдоггүйн учир юу вэ?

ü Эдгээр үр дүнгээс өнгөт бодис нь усанд илүү аль нь усанд хамгийн муу уусаж байна вэ?

ü Өнгөт бодисыг уусгагчид дүрэхэд яагаад зарим бодисоос нэг толбо ,зарим бодисоос нь өөр, өөр өнгийн толбо үүсэж байна вэ?

ü Хроматографын аргыг юунд хэрэглэж болох вэ?

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 15:32:37 Уншсан тоо:  151

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.