feature-top

“Хосоор хамтран туршилт явуулах” арга зүй

 

Б.Ариунжаргал

Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургуулийн химийн багш

anjaa_ariunaa@yahoo.com

Арга, туршлагыг хэрэглэх хүрээ: Химийн багш нар

Арга туршлагын онцлог:

Сурагчид зөв бичих, ялган таних арга барил эзэмшүүлэх, химийн хичээлд дур сонирхолтой сурагчдын тоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх онцлогтой. Энэ арга нь 4 үе шатаас бүрдсэн нь ажиглалтын арга, тоглоомын арга, багаар хамтран ажиллах, бүтээлчээр суралцах аргуудаар хүүхэд бүрийг идэвхжүүлэх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, химийн элементүүдийг тэмдэглэх, дуудах, ялгах, хэрэглэхэд хялбар болгох баттай мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн.

Арга, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал:

1-р үе шат: Багшийн чиглүүлэх ба хөзрөн тоглоом хийх үе шат:

Багш урьдчилан бэлтгэсэн тарааж өгөх материал /хөзөр дээр химийн элемент нааж бэлдэнэ/ ашиглан сурагчдаас химийн элемент хэрхэн тогтоосон болохыг шалгаж, хөзрөн тоглоом хийх заавар танилцуулна. Мөн сурагчид хөзрөн химийн элемент хамтран бүтээнэ.

2-р үе шат: Тоглоомын аргаар химийн элемент тогтоох чадварыг сайжруулах үе шат: Сурагчид бүтээсэн хөзрөн химийн элементийн атом массын өсөх дараалалаар /химийн элементийн нэрийг хэлж тоглох/ хөзөр тоглоно. Энэ үе шатанд сурагчид химийн элементийн тэмдэг, дуудлага, атом массыг нүдлэх тогтоох ач холбогдолтой.

3-р үе шат: Химийн элемент үүсгэн бүтээх үе шат: Сурагч бүр багшийн чиглүүлсний дагуу тарааж өгсөн хүснэгтэн мэдээлэл ашиглан химийн элемент бүтээнэ. /Нүд алгасаж химийн элемент бүтээхгүй болох, том, жижиг үсгийг сайн ажиглаж, химийн элемент үүсгэхийг сануулах/ Хамгийн зөв олон химийн элемент бүтээж үүсгэсэн сурагчдаар дуудлагаар нь уншуулж, шалгаруулж урамшуулна.

Yнэлэн дүгнэх үе шат:

Анги хоорондын залгамж холбоог сайжруулах бие биеэсээ харилцан суралцах зорилгоор ахлах ангийн сурагчид 7р ангийн сурагчдаас дараах агуулгын дагуу үнэлж дүгнэн, сурагчдын өөрийн үнэлгээг идэвхжүүлэн, тайлант уншлага зохион байгуулна.

......ангийн сурагч ..

   

Химийн элементүүд

Химийн тэмдэг

Дуудлага

Англи нэр

Атом масс

Металл ба металл биш

 

 

1

Устөрөгч

 

 

 

 

 

 

 

2

Лити

 

 

 

 

 

 

 

3

Натри

 

 

 

 

 

 

 

4

Неон

 

 

 

 

 

 

 

5

Берилли

 

 

 

 

 

 

 

6

Магни

 

 

 

 

 

 

 

7

Кальци

 

 

 

 

 

 

 

8

Бор

 

 

 

 

 

 

 

9

Хөнгөнцагаан

 

 

 

 

 

 

 

10

Нүүрстөрөгч

 

 

 

 

 

 

 

11

Цахиур

 

 

 

 

 

 

 

12

Азот

 

 

 

 

 

 

 

13

Фосфор

 

 

 

 

 

 

 

14

Хүчилтөрөгч

 

 

 

 

 

 

 

15

Хүхэр

 

 

 

 

 

 

 

16

Фтор

 

 

 

 

 

 

 

17

Хлор

 

 

 

 

 

 

 

18

Гели

 

 

 

 

 

 

 

19

Кали

 

 

 

 

 

 

 

20

Аргон

 

 

 

 

 

 

 

 Ерөнхий дүн Шалгасан сурагч ...

   
                     

Арга, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан үр дүн:

·         Сурагчид химийн хичээлд сонирхолтой болох, тэдний идэвх оролцоо нэмэгдэхийн хэрээр 2015-2016 оны хичээлийн жилээс гүнзгийрүүлэн судлах сонирхолтой сурагчдыг хамруулан “Менделеевийн найзууд” дугуйлан хичээллүүлж байна. Дугуйланд хамрагдаж буй сурагчид гарын доорх материалаар хэрэглэгдэхүүн бэлтгэх, сорил туршилт хийх, бодлого бодож өөрсдийгөө хөгжүүлдэг болсон.

·         Химийн хичээлийн үндсэн ойлголт болох химийн элементийг баттай тогтоосноор сургалтын үйл ажиллагаанд хандах хандлага, идэвх оролцоо ихээр сайжирсан.

·         Сурагчдын сурлагын амжилтад ахиц гарахад нөлөөлж байна.

·         Сурагчдын шинийг санаачлах, бүтээлчээр сэтгэх, бусдад туслах, хамтран ажиллах, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.

·         Багш сурагчийн хамтын ажиллагаа нэмэгдсэн.

 

·         Дархан-Уул аймгийн 4,15-р сургуулийн 7-р ангийн сурагчдад зааж түгээн дэлгэрүүлсэн. 

 

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 15:24:51 Уншсан тоо:  169

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.