feature-top

“Идэвхтэй уншлага” сургалтын арга технологи

Ч. Долгоржав. Орхон аймаг, Баян-Өндөр сумын 

13-р сургуулийн ТНУ-ны багш

 

Арга зүй туршлагыг хэрэглэх хүрээ: I-XII ангийн сурагчид

Технологийн гол онцлог, шинэлэг тал:

Хүн мэдээллийн 60-70 хувийг нүдээрээ уншиж олж авдаг байна. Мэдээллийн гол сувгийг үр дүнтэй ажиллуулахын тулд сурагчдын унших чадварыг дээшлүүлэх явдал онцгой ач холбогдолтой юм. Дэлхийн 100 сая гаруй иргэнээс ойрын 10 жилд хүн төрөлхтөний ямар чадварыг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай байна вэ? гэсэн асуултад оролцогчдын 70% нь “Унших чадвар” гэж хариулсан байдаг. Тэгвэл Монголын боловсролын шинэчлэлийн эхлэх цэг нь идэвхтэй бүтээлчээр унших, бичих, сонсох, ярих, сэтгэн бодох гэсэн сурах үндсэн чадваруудыг эзэмшүүлэх явдал юм. Идэвхтэй бүтээлчээр уншсанаар бүтээлч уншигч, бүтээлчээр сонсож үзсэнээр бүтээлч сонсогч үзэгч, бүтээлчээр сэтгэснээр бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч иргэн төлөвших юм. Идэвхтэй уншихад бүтээлчээр сэтгэх үйл хийгдэж оюунлаг иргэн, уншсан зүйлээ бүтээлчээр хэрэглэх явцад амьдрах чадвартай иргэн, анхаарч бүрэн зөв ойлгож идэвхтэй уншсанаар хариуцлагатай иргэн төлөвших болно.

Туршлагын шинэлэг тал: Идэвхтэй, зорилготой, бүтээлч уншлагыг хэвшүүлсэн.

Туршиж хэрэгжүүлсэн байдал: ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад нийгмийн ухааны хичээлийн агуулгаар туршин хэрэгжүүлсэн болно.

Арга зүй туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

Хичээл үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт

·         Сурагчдын идэвхтэй унших үйл ажиллагааг зорилготой, тодорхой үе шаттайгаар зохион байгуулснаар сурагчдын унших хурд нэмэгдэж алдаагүй бичдэг болсон.

·         Өөрийн удирдлагатай суралцах боломж нээгдсэн

·         Улс аймгийн хэмжээнд зохион байгуулсан төсөл хөтөлбөр, илтгэлийн уралдаанд сурагчдыг оролцуулж, амжилт гаргасан.

·         Багшийн ачаалал багассан.

·         Хичээлийн тулгуур ойлголт, нэр томьёог ойлгуулахад хялбар болсон.

·         Сурагчдаа судалгааны арга зүйд сургах боломж нэмэгдсэн.

Суралцагчдад гарсан өөрчлөлт

·         Аливааг цэгцтэй оновчтой илэрхийлэх чадвар дээшилсэн

·         Ямарваа зүйлийг төлөвлөж хийдэг болсон

·         Мэдээлэлд боловсруулалт хийж сурсан

·         Богино хугацаанд их мэдээлэл олж авдаг болсон

·         Анхаарлын төвлөрөлт сайжирсан

·         Мэдээллийн гол ба гол бус санааг ялгах чадварт суралцсан

·         Ямар нэгэн асуудалд өөрийн байр сууринаас дүгнэлт хийж сурсан

·         Суралцагчдын төлөвшил хөгжилд эерэгээр нөлөөлж, иргэншүүлэх нийгэмшүүлэх ач холбогдолтой байсан

Арга зүй туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:

Идэвхтэй уншлага сургалтын арга технологи

Зорилго: Сурагчдын унших сонирхлыг төрүүлж, унших, ойлгох, сэтгэх, ярих, бүтээлч сэтгэлгээний чадварыг хөгжүүлнэ.

Зорилт:

a)    Агуулгыг зорилготойгоор унших

b)    Уншсан зүйлээсээ гол санаагаа дэвшүүлэх

c)     Уншсан зүйлээ нэгтгэн дүгнэх

Технологийн зураглал

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 14:32:38 Уншсан тоо:  107

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.