feature-top

Ээлжит хичээл бүрээр суралцагч, сургалтыг оношлоход МТ-ийг хэрэглэх арга зүй

Э.Шинэбаяр

“Орчлон” сургуулийн мэдээлэл зүйн багш

Shbayar81@gmail.com

Арга зүй, туршлагын гол онцлог: Өнөөдрийн хурдацтай технологийн эрин үед бүтээсэн нь биш үр ашигтай хэрэглэсэн нь зарим талаараа хожих боломжтой болсон. Энэ утгаараа ээлжит хичээл бүрийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн, сургалтыг идэвхжүүлсэн, удирдах хянах, оношлоход тусалсан сайт, программуудыг туршин сургалтандаа үр ашигтай нэвтрүүлэх нь бидний үндсэн ажлыг хөнгөвчлөх, дэмжих давуу талтай. Зөвхөн мэдээллийн технологийн багш гэлтгүй ОУ-ын олон арван мэргэжлийн багш нар бидний зарим нь мэдэх, мэдэхгүй технологи, сайт, программуудыг хичээлийн хэсгүүдэд, тодорхой зорилгоор туршин хэрэглэж сургалтын хэрэгслээ болгосон явцын үнэлгээг хийж буй арга зүйг танилцуулья.

Арга зүй, туршлагын хэрэглээ:

Явцын үнэлгээ буюу formative assessment –ыг тогтмол хийж сургалтын процесс болон сурагчийн суралцах явцыг үнэлэх, мэдлэг эзэмшилтийн түвшинг тодорхойлох, тодорхой чадваруудыг эзэмшүүлэхэд сэдэлжүүлэх, түүнийг оношлох, сурагчдад зөвлөгөө өгөх шаардлага багш бүрийн өмнө тулгардаг. Бид зарим тохиолдолд сурах үйлийг дууссаны дараа оношлох нь өмнө дурдсан үйлүүдийг хийхэд хэдийн хоцорсон оройтсон байдаг. Тиймээс асуулга, сурвалжилга, ярилцлага, өдрийн тэмдэглэл, туршлага цуглуулах, ажиглах, баримт материал, дэвтэр, гэрийн даалгаварт анализ хийх зэрэг олон аргуудыг хослуулан сургалтын явцад сурагчдыг мөн процессыг оношилж байх нь зүйтэй юм. Цөөн цагаар ордог багш нарын хувьд хичээл бүр дээр үнэлгээг хийх нь зарим тохиолдолд төвөгтэй, цаг шаардсан ажил болдог. Тиймээс энэхүү үйлд оновчтой программ, онлайн сайтуудыг ашиглах нь хялбар болох бөгөөд үр дүнтэйгээр асуудлыг шийдвэрлэх арга зам болж байна.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн программ сайт ашиглах нь өнөө үеийн хэрэглээ болж технологийн жишгийг даган тодорхой сайт, программуудаар дамжуулан ээлжит хичээл бүрээр явцын үнэлгээг хийхэд энэхүү арга зүй нь чиглэгдсэн. Доор дурдсан программ, сайтууд ихэвчлэн МТ-ийн хичээлд зохимжтой санагдах хэдий ч хичээлийн дунд болон төгсгөлийн үе шатад хэрэглэхээр тодорхойлсныг аль ч төрлийн хичээлд хэрэглэж болно. Мөн хичээлийн үе шат бүрээр бүгдийг хэрэглэх биш тодорхой давтамжтайгаар 1-2 программ, сайтуудыг улирал, 7 хоногоор ээлжлэн хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Сайт программыг ашигласнаар шууд үр өгөөжтэй хичээл болно гэсэн үг биш тул өөрийн хичээлтэй тохируулан юуг хэр давтамжтай шалгах, давтах, хэвшил үйл болгох, оношлох зэргээс хамааран хэрэглэх нь зүйтэй.

 

 

Хэрэглэх сайт, программ

Үйл ажиллагаа

Хичээлийн эхлэл үед

https,//www.typing.com

https,//www.ratatype.com

Хичээл бүрийн эхний 1-3 минутын хугацаанд бичих чадварыг тогтмол үнэлэх, дадлагажуулах мөн хичээлд бэлтгэх зорилгоор дараах сайтууд ашиглан дасгал хийлгэх, шалгалт авах зэргээр цөөн минутын ажил хийлгэн оношилж, хичээл бүрээр давтсанаар сурагчид бичих чадварт суралцах, түүний процессыг хянах, үндсэн чадвар болох шивэх чадвар дэмжих үйл болж хэвшдэг. Мөн үр дүнгийн мэдээллийг төрөл бүрээр шүүн харах боломжтойгоороо эдгээр сайтууд хялбар юм.

https,//quizizz.com

https,//kahoot.com/

https,//www.quizalize.com/

компьютер, гар утас, таблет ашиглаж болно. Төхөөрөмж бүрийн дэлгэц дээр асуулт гардаг тул унших хариулахад хялбар.

https,//www.plickers.com нэмэлт төхөөрөмж ашиглахгүй ч урьдчилан хэвлэсэн картууд ашигладаг. Багшийн дэлгэцээс хариултаа харан картаа өргөдөг нь хол байгаа хүүхдүүдэд асуудал үүсэх сул талтай ч сонирхолтой.

Хичээлийн сэдэлжүүлэлтийг хийх, өмнөх төсөөллийг оношлох, өмнөх хичээлийн мэдлэг чадвар эзэмшилтийг тогтоох, сэргээн сануулах буруу ойлголтыг тодруулж ярилцах, давтахад оновчтой бөгөөд асуулт даалгаврын тоогоо хичээлийн эхний хэсэгт тохируулан цөөнөөр сонгон дараа дараагийн хэдэн хичээлд давтамжтайгаар хийлгэснээр цээжлэн тогтоохоос шинжлэх, үнэлэх хүртэлх бүхий л түвшний чадваруудыг хамруулан аль ч ангид тохиромжтой хөгжилтэй, сонирхолтой орчныг бүрдүүлэн ажилладаг сайтууд юм. Үнэлгээг Excel программ руу хөрвүүлэх, хариултын анализыг харах, анхаарах сурагчдыг тодруулах гэх мэтээр сайт бүр өөрийн өөрийн онцлогоор танд туслах болно.

Хичээлийн явцад

https,//nearpod.com/

Энэхүү сайт нь pdf, ppt, png зэрэг олон файлын төрлөөс мөн online cloud-с эхээ авч сурагчдын дэлгэцүүд дээр нэгэн зэрэг үзүүлэхээс гадна нээлттэй асуулт, олон хувилбарт сонголт, зурах, бичих, тэмдэглэх зэрэг хувилбаруудаар сурагчдаас хариу авч үнэлгээжүүлэх сэдэлжүүлэх боломжийг олгодог хэрэглээ өндөртэй сайт юм.

https,//quizlet.com/

Эзэмшүүлэхийн хүссэн нэр томьёо, ухагдахуун, тодорхойлолтоо оруулаад давтамжтай сэргээн сануулах, тэдгээрийг шалгалт хэлбэрт шилжүүлэх ашиглах боломжийг олгодог сайт.

https,//docs.google.com/forms/

Анализ, хариултын хувь, тестийн оноог нь автоматаар гаргах ба шалгалт, санал асуулга зэрэг олон талаар ашиглаж үнэлгээжүүлж мөн тандан судалж болох арга юм.

iTALC программ

Сүлжээний хаягийг ашиглан сурагчдын компьютерийн дэлгэцийг хянан тэдгээрийн ажлыг, хичээлийн явцыг ажиглах, хянах боломжтой үнэгүй программ. Миний сайн туслах программ.

https,//rollthedice.online/en
http,//freeonlinedice.com

Дурын текст, тоог виртуал байдлаар санамсаргүй гаргах боломжтой ба ангийн сурагчдаас санамсаргүй байдлаар түүвэрлэн асуух, баг бүрээс ялгаатай тоотой гишүүдийг сонгон гаргаж ирэх, материал шалгах зэрэгт хэрэглэхэд хялбар байдаг.

Moodle

Сургалтын процессын менежент хийх зориулалттай төрөл бүрийн хэлбэрээр сургалтын материал оруулахаас гадна олон хувилбараар шалгалт авах, файл материал байршуулан авах, шалгалтын сан бүрдүүлэх, түүндээ үнэлгээ хийх боломжтой систем юм. Нээлттэй чөлөөт эхийн программ.

Хичээлийн төгсгөлд

https,//classroom.google.com/

 

www.gmail.com, https,//mail.yahoo.com

Энгийн имэйл ашиглан багш сурагчид руу хичээл бүрээр имэйл явуулан түүндээ reply хийлгэхдээ хичээлийн файлыг, шалгалтын материалыг, бүтээлийг хавсарган авснаар шалгах, үнэлгээ өгөх дүгнэлт бичихэд хялбар болох ба багшид сурагчдын бүтээлийн нэгдсэн сан бүрдүүлэх боломж олгодог. Энгийн арга нь хэрнээ багш нар төдийлөн хэрэгжүүлдэггүй нь ажиглагддаг. Энэхүү арга нь сурагч хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрөөх, ажлаа дүгнүүлэхгүй үлдэх зэргээс сэргийлдэг бөгөөд хичээлийн явцыг тогтмол үнэлүүлэх боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой байдаг.
Үүнийг мөн google classroom ашиглан илүү хялбар хийж болох юм.

https,//socrative.com/

Энэхүү сайтын бусдаас ялгарах онцлог нь багаар уралдах, гарах тасалбар буюу хичээлийн төгсгөлд хичээлийн явц, мэдлэг чадвар эзэмшилтийг тодорхойлох, оношлох асуултуудад хариулт өгөх, энэ чиглэлээр сургалтад үнэлгээ өгөх боломжийг олгодгоороо бусдаас ялгаатай бөгөөд мөн олон хувилбарт хариулт, үнэн худал, богино хариулт зэргээр тест авах боломжтой.

 Үр дүн, хэрэгжүүлэлт:

Үндэсний цөм хөтөлбөрийн сургалтын хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн сургууль, хотын сургуулиудын багш нарт зарим сайт, программыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар сургалт зааварчилгаа өгөхөд багш нар талархалтай байсан бөгөөд ихэнх нь хэрэглэдэггүй нь ажиглагдсан. Мөн өөрийн сургуулийн хичээл ордог ангиудын явцын үнэлгээг хийхэд хэрэглэсэн бөгөөд эргэх холбоо үүсгэн зөвлөмж, даалгавар өгөх, сургалтын ямар хэсгийг дахин давтах зэргийг тодорхойлоход үр дүнг ашигласан. Явцын үнэлгээний үндсэн 3 элементийг тодорхойлохдоо дээрх сайтуудаар дамжуулан олж авсан мэдээллээ үндэс болгон ажиллана. Үүнд, 

Явцын үнэлгээний дараах 2 (цэнхэр дэвсгэр бүхий) хэсгүүдийн мэдээллийг олж авах, чиглүүлэг зөвлөмжийг өгөхөд дээрх сайтуудын мэдээллийг ашиглана.

 

 

Суралцагч хаана хүрэх вэ?

Суралцагч хаана байна вэ?

Хэрхэн зорилгод хүрэх вэ?

Багш

Сургалтын зорилгыг тодруулах, ойлгох, хуваалцах

Үр дүнтэй хэлэлцүүлэг, даалгавар зэрэг үйл ажиллагаагаар дүгнэлт хийж болохуйц сургалтын нотолгоо баримтуудыг олж авах

Суралцагчийг урагш ахиулахад чиглэсэн зөвлөмж, чиглүүлгийг өгөх

Хамтран суралцагч

Суралцах боломжоор нэгнээ ханган идэвхжүүлэх

Суралцагч

Өөрийн суралцахуйд эзэн байж өөрийгөө идэвхжүүлэх

 

Арга зүйн туршлагын ололттой тал:

Явцын үнэлгээ нь сургалтад эерэг, үсрэнгүй өөрчлөлтийг авчирч байгааг нотолсон олон жишээ, судалгаанууд олон улсын хэмжээнд байдаг. Тиймээс багш бид явцын үнэлгээний арга, техникүүдийг сайтар эзэмшиж нягт нямбай ажилласнаар эцсийн үнэлгээ (final/summative assessment/assessment of learning)-д амжилттай буюу сургахуйн чанарт эерэг үр дүн гаргаж чадна гэж үзэж байна. Тиймээс эдгээр сайт олон программыг өөрийн хичээл сургалтдаа хэрэглэснээр зөвхөн ирц бүртгэлээс өөр баримтгүй үлддэг уламжлалт хэлбэрээс салж ээлжит хичээлийн бүрийн оролцоо, хандлага, багшид, хичээлд өгсөн үнэлгээ, сурагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийг тодруулан үлдэж чадаж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Энэ нь багш эцэг сурагчдад сургалтын баримттай мэдээлэл хүргэх хамтран ажиллаж сургалтын асуудлыг тодруулах, зөвлөмж өгөхөд дэмжлэг болох сайн талыг бүрдүүлж байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах боломжууд илүү бүрдэж өөрчлөлт гарсан,

·         Суралцахуйн зорилтыг өдөр тутамд хянах

·         Алдаа, ололтыг илрүүлснээр давтах, цааш явах арга замаа тодорхойлох

·         Эцэг, сурагчдыг хэрэгцээт мэдээллээр хангах

Сурагчдад гарсан эерэг өөрчлөлтүүд,

·        Өдөр бүрийн үйл ажиллагаандаа хяналттай хандах

Алдаа оноогоо тодорхойлохыг эрмэлзэх, өөрийн хяналттай суралцдаг болно.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:48:25 Уншсан тоо:  162

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.