feature-top

Тогтвортой хөгжлийн зорилго

Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

“НҮБ-ын гишүүн 193 орны шийдвэрээр 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн эдгээр зорилгууд нь ядуурлыг устгах, тэгш бус байдлыг халж, эх дэлхийгээ хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан юм. Мянганы хөгжлийн зорилгуудын үргэлжлэл болох эдгээр 17 зорилгууд “хэнийг ч, хаана ч орхигдуулахлагүй”-ээр тогтвортой хөгжилд хүрэх болно. Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг УИХ-аараа 2016 онд баталсан билээ. Засгийн газраас зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх салбар, бодлогын тэргүүлэх чиглэлийг оновчтой тогтоож, төсвийн хөрөнгийн хуваарилалтыг уялдуулахад анхаарч хөгжлийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд дараах чиглэлээр ажлуулыг эрчимжүүлэх хэрэгтэй байна:

   Урт хугацааны хөгжлийн бодлогыг дунд хугацааны болон салбарын тэргүүлэх чиглэлтэй уялдуулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах тогтолцоо механизмыг сайжруулах

         Бодлогын тэргүүлэх чиглэлийг үндэслэн төсвийн хөрөнгийн хуваарилалт болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг төвлөрүүлэх,

        Олон улсад хүлээн зөвшөөрсөн болон үндэсний үзүүлэлтийг үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг гүйцэтгэх зэргийг төр болон иргэний нийгэм хамтаараа хэрэгжүүлэх.

 

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.